НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт гадны хүний нүдээр...
Эрдэнэт гадны хүний нүдээр...
Өнгөрсөн сарын сүүлчээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай аймагт ажилласан. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орхон аймгийн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу газар дээр нь очиж танилцахаар эрхэм гишүүн манай аймагт ийнхүү амралтын нэг өдрөө зориулжээ. Энэ үеэр гишүүнийг дагалдан ажилласан “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдохын сурвалжилсныг хүргэж байна. Эрдэнэт гадны хүний нүдээр харахад ямар байна вэ. Ч.Үл-Олдох Монголчуудын ирээдүй, “саалийн ганц үнээ”, бүтээн байгуулалтын уурхай гэхчлэн нэрлэж ирсэн  Эрдэнэтэд өнөөдөр өчнөөн зовлон байна. Хот гэж хошгируулж, хот болчихсон ч юм шиг зарим нь хөөрч байснаас анхнаасаа аймгийн статустай явж ирсэн. Өнөөдөр хот болгомоор байна гэсэн санал байсхийгээд гардаг. Гэтэл хот хаяа тэлэх тухайд төлөвлөлт муутай, газар нутаг нь жижиг учраас иргэдийн олонхи нь 07 га газраа авч чадаагүй. Тиймээс ялангуяа залуус өөрийн боломжоор амьдрах сууцаа шийдэх сонголтгүй, орчин үеийн хотхонуудад захиалга өгөх гэхээр мөнгө нь хүрэлцдэггүй, зээл олддоггүй гээд бэрхшээл их. Хүн амын олонхи нь ажилгүй, орлого багатай, амьдрал хүнд байна гэцгээж байна. Тэр дотор Эрдэнэтийг босголцсон анхдагчид, тухайн үеийн илгээлтийн эзэд үйлдвэр маань биднийг харж үздэггүй, залуу халуун наснаас эхлэн мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болтлоо бүтээн байгуулалтын төлөө зүтгэж зүтгэчихээд эцэст нь тэтгэвэр, тэтгэмжээ зөв тогтоолгож чадсангүй хэмээн гомдоллож сууна. Гэтэл Эрдэнэт хот 40 жилийн ойгоо ирэх жил тэмдэглэнэ хэмээн хөл болж байгаа аж. Улсыг тэжээдэг энэ том үйлдвэрийн хаяаг бараадсан эрдэнэтчүүд амьдрал хүнд байна гэцгээж байхад бусад нь яах билээ. Энэ олон бэрхшээл, зовлонгоо тэд орон нутгийн удирдлагадаа дуулгаж, МЧАХ, МҮЭ болон төрийн, төрийн бус олон байгууллагад хандсан ч нэг ч нааштай хариу ирүүлээгүй байна. Ингээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 1000 гаруй хүний гарын үсэг бүхий гомдлоо хаягласнаар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү амралтын өдрүүдэд Эрдэнэтэд ажиллаж, иргэдийг сонсов. Орхон аймгийнхан эрхэм гишүүнийг зорьж ирсэнд талархал илэрхийлж, Өргөдлийн байнгын хороо буюу иргэдийн нэрлэснээр “Ард түмний байнгын хороо”-нд зовлонгоо тоочлоо. Эрдэнэтийн анхдагчид хувьцаа эзэмших хүсэлтэй Эрдэнэтийг босголцсон анхдагчид буюу тэр үеийн илгээлтийн эзэд өнөөдөр өвөө, эмээ болжээ. Анх олуулаа бужигнаж байсан бол одоо насны эрхээр цөөрч. 1972 онд илгээлт, томилолт өвөртлөн очиж, амьдрал зохион суурьшсанаас хойш өнөө хүрч байгаа тэдний дотор Эрдэнэт үйлдвэрийн инженерээс өгсүүлээд, ажилчдын хувцсыг оёдог нийтийн ахуй үйлчилгээнийхэн, эмч, багш, жолооч, эдийн засагч, холбооны ажилтан гээд төрөл бүрийн мэргэжилтнүүд бий. Зарим нь мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болж, залуугаараа группт орсон бол тэтгэврийн нас хүрэхэд тэтгэмжийг нь багаар тогтоосонд гомдолтой явна. Ялангуяа энэ онд ахмадуудын тэтгэвэр, группийг тогтоохдоо хэт багаар бодсон гэв. Улс ядуурлаа, эдийн засаг хямарлаа гээд өвчинтэй, зовлонтой ахмадуудынхаа тэтгэвэр, тэтгэмийг багасгаж эдийн засгаа аврах гарц хайж байгаа бол харалган бодлого болохыг ч хатуу шүүмжилж байна. Өнөөдөр ГОК-д гурван жил ажилласан нь ч, 30 жил ажилласан нь ч ахмадууд гээд үйлдвэрээсээ дэмжлэг, нэг удаагийн буцалтгүй тусламж гэхчлэн авч байгаа бол анхдагчдад наалдах юм байхгүй байгаад мөн сэтгэл дундуур байна. Ингээд анхдагч-илгээлтийн эзэд нэгдэж гишүүддээ үйлчлэх, эрх ашгийг нь хамгаалах “Эрдэнэтийн овоо-илгээлтийн анхдагч эзэд” ТББ-ыг 1115 хүний гишүүнчлэлтэйгээр байгуулжээ. Тэд хэлэхдээ Тавантолгойн 1072 хувьцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалъя гэсэн хөдөлгөөн өрнөж байгаа шиг бидэнд ч бас ярих юм бий. Анх ягаан, цэнхэр тасалбар гарч байхад илгээлтийн эзэд бид түүнийгээ үйлдвэртээ л өгсөн. Гэтэл биднийг харж үзэхгүй юм. Хувьцаа эзэмшигч бидний эрх ашгийг хамгаалах хууль хэрэгтэй. Бидний өмнөөс хууль санаачилж, анхдагчдын эрх ашгийг хамгаалж өгөөч” гэсэн хүсэлт тавьж байсан юм. Харин О.Баасанхүү гишүүн тэдний эрх ашгийг хамгаалж дуугарна гэдгээ амлав. Эрдэнэтэд байгаа бас нэг зовлон нь ахмадын ТББ гэхэд 100 ямаанд жаран ухна гэгчээр замбараагаа алдсан. Улстөржилт хэрээс хэтэрсэн. Зарим тохиолдолд ТББ-ын эсрэг ТББ гээчийг байгуулж байна. Тиймээс хууль ёсных, хууль зөрчигчдийнх гэж ялгаж салгах цаг болсон гэдгийг Эрдэнэтийн анхдагчдыг төлөөлж “Эрдэнэтийн овоо илгээлтийн анхдагч эзэд” ТББ-ын тэргүүн Д.Мөнхтуяа хэлж байлаа. Шилэн данс худал, иргэдийн амьдрал бүрхэг гэв Эрдэнэтийн хүнс, барааны захаар ороход хөөрхийлөлтэй дүр зураг угтав. Мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ борлуулдаг захын гадна явган хүний зам таглан гар дээрээс худалдаа эрхлэгчид эгнэн суусан харагдана. Байгаа юмаа зах бараадан борлуулж, амьжиргаагаа авч явахаар ирсэн гэнэ. Гэтэл гар дээрээс худалдаа хийх хориотой. Цагаан идээ, хүнсний ногоог хямд үнээр зарж байгаа гар дээрээс худалдаа эрхлэгчдээс болж, зах дотор сарын 270-310 мянган төгрөгөөр лангуу түрээслэн үйлчилгээ эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдмйн орлого буурч, түрээсээ ч төлж дийлэхгүй болсон гэнэ. Энэ байдлаа орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын байгууллагад уламжилсан ч анхаарч, тоож байгаа юм алга гэв. Үүнээс үүдэн иргэд хооронд үл ойлголцол, талцал, бужигнаан зарим тохиолдолд зодоон цохионд хүрч байгааг иргэд ярьлаа. Иргэдийн худалдан авах чадвар доройтсон, наймаачдын бараа гүйхгүй, банкнаас эргэлдүүлэхээр авсан зээлийнхээ хүүг төлж дийлэхгүйд хүрсэн гээд зовлон бүр ч их. Бараагаа зарах биш сахиж суудаг болсон хэмээн тэд хэлж байна. Шилэн данс гэж гоё нэртэй юм ярьдаг ч, тэрэн дээр гурван сая төгрөг тавиад 30 саяыг аваад алга болж байдаг ч юм билүү. Бид тэр болгоныг хянаж суух биш хэмээн бухимдаж байна, эрдэнэтчүүд. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Эрдэнэтэд хүүхдийн парк барина гээд 40 сая төгрөгөөр хашаа хатгаж, гэтэл түүнийгээ буулгаж хаяад дахиад хашаа барьсан, хэчнээн мөнгө хаашаа урссаныг шалгах ёстой хэмээн шүүмжиллээ. Бас нэг асуудал нь Эрдэнэт хаяа тэлэх газаргүй. Иргэд 07 га газраа баталгаажуулах байтугай, авах газар алга. Булган аймгийн, эсвэл Дархан-Уул аймгийн иргэн болж, тийшээ шилжиж байж газар олж авахаас өөр боломжгүй байгаа нь бидний эрхийг зөрчиж байна гэв. “Сургуулиудын компьютерийг шинэчлээсэй” О.Баасанхүү гишүүн Эрдэнэтэд ажиллахдаа Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинеттай танилцав. Тус сургууль мэдээлэл зүй, компьютер сургалтын хоёр ч танхимтай. Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн тус танхимын компьютерүүд хуучирч, 50 хувь нь ашиглагдахгүй болсон байна. Гэтэл багш нарынхаа боловсролыг дээшлүүлэх, нэг хүүхэд-нэг компьютер гэсэн зарчмаар сургалт явуулах, цаашлаад энэ чиглэлд иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхийг зорьж байгаа ч тийм боломж хомс байгааг сургуулийн захирал хэллээ. Хөгжингүй улс орнууд дунд сургуулийн компьютерийг дөрвөн жилд нэг удаа сольдог бол манайд тийм биш. Гэтэл түүнээс үүдэн нийгмийн гаралтай, олон хүнийг хамарсан халдварт өвчин гарахаас өгсүүлээд сөрөг тал их байдаг байна. О.Баасанхүү гишүүн энэ байдалтай танилцаад нэг шинэ компьютер авах эрхийн бичгийг тус сургуулийн захиралд гардууллаа. “Цахим засаглал” сэдвээр ярилцлаа Амралтын өдөр таарсан хэдий ч Орхон аймгийн багийн Засаг дарга нар О.Баасанхүү гишүүнтэй уулзаж, дөрвөн асуудлаар санал солилцсон юм. Эрхэм гишүүн багийн Засаг дарга нарыг намын харъяаллаас гаргая, Төрийн албаны тухай хуулиар ийм боломжтой. Тухайлбал төрийн захиргааны албан тушаалтан болгосноор ийм гарц нээлттэй. Энэ тохиолдолд тодорхой хэмжээнд санхүүгийн эрх өгч, хариуцлагын тогтолцоог сайжруулна хэмээн үзэж байгаагаа хэллээ. Нөгөөтэйгүүр, Эрдэнэтийн хүн амын өмнө тулгамдаад байгаа иргэд 07 га газраа бататлгаажуулж авахад ямар бэрхшээл, хүндрэл байгааг багийн дарга нараас сонсов. Эцэст нь цахим засаглалыг нэвтрүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд тухайлбал, Өргөдлийн байнгын хорооноос санаачлан шийдэж буй асуудлууд, гаргасан шийдвэрүүд, хуулийн төслүүдээр иргэдийн гар утсанд мэдээлэл очих боломжтой болох бөгөөд гар утасны программ татаж авснаар ийм бололцоог хангах талаар мэдээлэл солилцлоо.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил