Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
НЭЭЛТТЭЙ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТААР ХУВЬЧЛАХ ХӨРӨНГИЙН ЗАР МЭДЭЭ

НЭЭЛТТЭЙ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТААР ХУВЬЧЛАХ ХӨРӨНГИЙН ЗАР МЭДЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг 7А хороололд баригдаж буй 1400 м2 газартай, төмөр бетон карказтай, хөнгөн блокон дүүргэгчтэй ханатай 300 хүний суудалтай Кино театрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр технологийн шинэ дэвшилтээр, нэмэлт хөрөнгө оруулалт хийж үр дүнг дээшлүүлэх зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах тул тус хөрөнгийг худалдаж авах сонирхолтой этгээд нь энэхүү хувьчлалын зорилгыг хангах 3 жилийн Бизнес төлөвлөгөөний төсөл /тeхникийн санал/-ийг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлнэ үү. Хөрөнгийн худалдах  доод үнэ 1,269,655,515 /нэг тэрбум хоёр зуун жаран есөн сая зургаан зуун тавин таван мянга таван зуун арван таван/ төгрөгөөс багагүй байна. Дэнчингийн хэмжээ 126,965,551 /нэг зуун хорин зургаан сая есөн зуун жаран таван мянга таван зуун тавин нэгэн/ төгрөг байна. Дэнчин төлсөн санхүүгийн  баримтыг техникийн саналд хавсаргана. Тендерт оролцогчдыг урьдчилан бүртгэх эцсийн хугацаа: 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Тендерийн санал ирүүлэх эцсийн хугацаа: 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хувьчлалтай холбоотой мэдээллийг Нутгийн удирдлагын ордны 102 тоот өрөөнөөс авна уу. Холбоо барих утас: 70355514, 70358502, 99359997
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card