Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card

Архины зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Хууль зүйн хэлтсээс Архидан согтуурахтай тэмцэх хуулийн шинэчилсэн найруулга буюу Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг танилцууллаа. Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийг орон нутагт явуулж байна. Уг хуулийн төслийн гол зорилго нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, импорт, экспорт хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаварыг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдох  харилцааг зохицуулахад оршино. Энэхүү хуулинд Архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг нийслэлийн Засаг дарга нар, үйлдвэрлэх, импортлох, экспортлох зэргийг Засгийн газраас сонгон шалгаруулалтаар явуулж тухайн шаардлагад нийцсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгодог болно. Мөн спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дагнасан цэгээр худалдана. Дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн 21-ээс дээш насны хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан 2000 хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-с доош насны хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож аймаг, нийслэлийн ИТХ тогтоох юм байна. Үйлчлэх цагийн хуваарийн хувьд тусгай зөвшөөрөлтэй цэгүүд өглөөний 10 цагаас шөнийн 00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах. Архи согтууруулах ундааг тусгай зөвшөөрөлтэй цэгээр 10-22 цагийн хооронд худалдана. Орон нутгийн ИТХ хуульд заасан хугацаанд багтааж согтууруулах ундаа худалдахгүй байх өдөр, цагийн хуваарийг тусгайлан тогтоож мөрдүүлнэ. Хэрэв уг хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн этгээдийг 5-10 сая, иргэнийг 50,000-5 сая, албан тушаалтныг 500,000-1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах юм байна. Мөн согтууруулах ундаа болон хууль бус орлогыг хураах, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох, ашигласан төхөөрөмж байрыг хураах, хууль бус үйлдэлдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах зэрэг хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card