Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Цэргийн албан хаагчид болон ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа

Цэргийн албан хаагчид болон ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монгол улсын Зэвсэгт хүчний 94 жилийн түүхэн ойн баярын өдрөөр аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар цэргийн байгууллагын албан хаагчид болон чөлөөнд гарсан цэргийн ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Цэргийн бэлтгэл хошууч Д.Жаргалсайханыг “Цэргийн гавъяа”-ны одонгоор, аймгийн ИТХ-ын “Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 186 дугаар ангийн захирагч Ө.Эрдэнэ-Очир, аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр 186 дугаар ангийн зэвсгийн дарга Г.Батгэрэл, 186 дугаар ангийн санхүүгийн дарга Ч.Самданжамц, ахмад ажилтан Л.Батмөнх, 186 дугаар ангийн Хадгалах баазын ахлах инженер В.Идэрбаян нарыг шагнасан байна. Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр бэлтгэл хошууч Т.Пүрэвдорж, өндөр настан З.Батсайхан, Ч.Аюурзана нарыг шагналаа. Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр бэлтгэл хурандаа Д.Давааням, 110 дугаар ангийн барилгачин Д.Шинэбаяр, тус ангийн үйлчлэгч Г.Туяа, Тагнуулын газрын шалган нэвтрүүлэгч Ш.Батжаргал, 186 дугаар ангийн засварчин Г.Түмэн-Амгалан, халуун усны эрхлэгч Б.Наранцэцэг, жолооч Ч.Амгалан, албаны дарга Д.Лхагвадорж, захирагчийн орлогч Н.Гантөмөр, хорооны ахлагч О.Ариунбаяр нарыг шагнасаныг аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн нар гардуулж баяр хүргэлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card