Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
“Аюулгүй ажиллагч” шалгарлаа

“Аюулгүй ажиллагч” шалгарлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын 2014 оны дөрөвдүгээр улирлын үр дүнг дүгнэж, тэргүүний цех нэгж, “Аюулгүй ажиллагч”-ийг шалгарууллаа. Хүдрийн ил уурхай, Эрчим хүчний цех, Материал техник хангамжийн бааз, Эмнэлэг сувиллын цогцолбор хэсэг тус бүртээ тэргүүлсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, ажлын байран дахь аюул эрсдэлийг илрүүлэн мэдээлж, үр ашигтай санал дэвшүүлсэн 27 ажилтан компанийн “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтанд анх удаа бүртгэгдлээ. Тэдэнд компанийн эмблем бүхий дурсгалын зүйл гардуулсан. Аюулгүй ажиллагчаар хоёр дахь удаагаа шалгарсан 14 ажилтан компанийн удирдлагуудтай “Зөв ажиллацгаая” оройн зоог барьж, санал бодлоо хуваалцлаа. 2014 оны дөрөвдүгээр улиралд “Эрдэнэт” үйлдвэрийн аюулгүй ажиллагчийн жагсаалтанд гурав дахь удаагаа бүртгэгдсэн 12 ажилтныг мөнгөн шагналаар урамшуулж, дөрөв дэх удаагаа шалгарсан 6 ажилтныг гадаадад аялах эрхийн бичгээр шагналаа. Эх сурвалж “Erdenetmc.mn”сайт
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card