БЯМБА
2026.08.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баярын өдрүүдэд эрүүлжүүлэх байр хүнээр дүүрчээ
Баярын өдрүүдэд эрүүлжүүлэх байр хүнээр дүүрчээ
Шинэ жилийн баярын өдрүүдэд хүний амь насыг санаатай хохироосон гэмт хэрэг нэг, золгүй байдлаар хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. 2015 оны анхны аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болж, шинэ жилийн баярын үеэр Орхон аймагт нийгмийн хэв журам хэрхэн хангагдсан болон гэмт хэргийн талаар мэдээллээ. Шинэ жилийн баярын олон хоногийн амралтын өдрүүдэд Орхон аймгийн хэмжээнд хүн амины санаатай гэмт хэргийн нэг тохиолдол гарсан байна. Мөн эрүүлжүүлэх байраар 156 хүн эрүүжүүлэгдсэн нь жирийн өдрүүдээс 50-70 хүнээр нэмэгджээ. Шинэ жилийн баярын олон хоног амралтын өдрүүдээр гэмт хэргийн талаар олон нийтийг сэтгэл түгшээхээр мэдээллийг албаны хүн ярьлаа. Энэ өдрүүдэд 156 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдсэн байна. Энгийн үеэр өдөрт 20-30 хүн эрүүлжүүлэх байранд очдог байсан бол баярын үеэр өдөрт 50-70 хүн согтуугаар зочилжээ. Мөн энэ баярын өдрүүдэд хүний амь насыг санаатай хохироосон гэмт хэрэг нэг, золгүй байдлаар хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Үүнээс харахад, монголчуудын баяр цэнгэлийн тоо нэмэгдэх тусам нийгмийн хэв журам алдагдах нь төдий хэмжээгээр ихэсч байгаа юм. Баярын өдрүүдээр Яаралтай тусламжийн төвд 222 хүн үйлчлүүлж, уг төв ачаалалтай ажилласан байна. Үүнээс Хивсний үйлдвэрийн урд талын зам дээр гарсан нэг гэр бүлийн 10 гаруй хүний зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүс хүндэвтэр байдалтай эмчлэгдэж байна. Мөн ахуйн осол, хордлогын улмаас олон хүн эмчлүүлжээ. Хүүхдийн тасгийн Хүлээн авах тасгаар баярын өдрүүдээр 300 гаруй хүүхэд үзүүлж, зөвлөгөө авсан байна. Ханиад томуугийн өвчлөл манай аймгийн хувьд улсын дундажаас доогуур буюу тархалт бага түвшинтэй байгаа юм байна. Хоёр оны зааг дээр буюу арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Орхон аймагт 11 хүүхэд мэндэлжээ. Эдгээр хүүхдүүдэд аймгийн удирдлага гарын бэлэг гардуулж, ээжүүдэд нь баяр хүргэсэн байна. Шинэ жилийн баяраар нийтдээ тав хоног амарсан учир төрийн байгууллагын албан хаагчид нэгдүгээр сарын 2-ны өдрийг 10-ны өдөр буюу энэ бямба гаригт нөхөж ажиллахаар шийдвэрлэсэн тухай Засгийн газрын тогтоол гарсныг танилцууллаа.
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ