БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Завтай байгаа дээрээ хоёр, гурван томоохон төсөл хэрэгжүүлэх гээд явж байна
Завтай байгаа дээрээ хоёр, гурван томоохон төсөл хэрэгжүүлэх гээд явж байна
Монгол улсын “Шилдэг-150” аж ахуйн нэгж болох “Очир төв” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Дамба-Очирыг Эрдэнэтийнхэн төрд төлөөлөх гишүүнээрээ сонгож байсан. Түүнийг Эрдэнэтчүүд одоог хүртэл УИХ-ын гишүүнээ гэж бодон хүндэлж явдаг нь олон хүний ярианаас илт байдаг. Улс төрөөс завсарласан ч завгүй яваа түүнтэй ярилцлаа. -2012 оны УИХ-ын сонгуулиас хойш та төдийлөн олны өмнө ил гараагүй байх. Энэ хугацаанд ямар ажлууд хийж амжуулав. Эрдэнэт рүүгээ хааяа очиход ямар сэтгэгдэл төрж байна вэ? -Эрдэнэтэд орон гэр маань байна. Компани маань үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед компани дээр засаж залруулах, цэгцлэх олон ажил байна. Түүнийгээ хийж сууна. Олон жил компанийн ажилд оролцоогүй болохоор хийх зүйл их байгаа. Ялангуяа хүмүүсийн дургүйг хүргэсэн цэгцлэх, янзлах зүйлсийг гол төлөв аялуулж байна гэх үү дээ. Ойр ойрхон Эрдэнэт рүүгээ очдог. Сайхан байдаг. Таньдаг хүмүүс олон болохоор гудамжаар явахад хүртэл сайхан шүү. Юм бүтээхэд ч амар юм. Улаанбаатарт олон хүнтэй газар ажиллахаас цөөн хүнтэй газраа хүндлэгдэж явах нь илүү юм байна гэж бодож явдаг. Ялангуяа өвлийн утаатай үед Эрдэнэт рүүгээ явчихаж байгаа. Хүүхдүүд маань сургууль соёлд яваад эхнэртэйгээ хоёулахнаа үлдсэн. Тэгээд хоёулаа зав л гарвал Эрдэнэт явчих жишээний. Эрдэнэтэд миний 28 жилийн амьдрал минь холбоотой. Залуу насныхаа хамаг л сайхан үеийг Эрдэнэтдээ өнгөрөөж байна. Тийм болохоор энэ нутаг орондоо өдий зэрэгтэй өсч өндийж дээ. -Эрдэнэтэд бүтээн байгуулалтын ажлууд ид хийгдэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дээрх ажил өрнөж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн тухай ойлголтыг та УИХ-ын гишүүн байхдаа санаачлан ажил хэрэг болгож байсан. Энэ хөрөнгөөр юу хийвэл илүү үр дүнтэй байх бол? -Өнөөдөр засаг, төр барьж байгаа хүмүүст ихээхэн боломж бий болсон. Яагаад гэхээр бидний үед дөрвөн тэрбум, зургаан тэрбум, арван тэрбум төгрөг гээд бага мөнгө яригддаг байсан. Улсын хөрөнгө оруулалтад хэдэн төгрөг оруулах гэж УИХ-ын гишүүд нь хөөцөлдөж гүйдэг байсан. 2011 онд би хууль санаачлаад, уул уурхай түшиглэсэн аймаг, хотуудад газар эдэлбэр ашигласны төлбөр гэж байдаг. Тэр төлбөрийн таван хувийг орон нутагт нь үлдээх тухай хууль санаачилсан. Энэ хууль 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн. Тэгэхэд би харж байсан, хэчнээн төгрөг хуваарилагдах нь гэж. Эрдэнэтэд 31 тэрбум төгрөг хуваарилагдаж байсан. Тэгээд би бодож байсан, Эрдэнэтийн удирдлагууд мөнгө төгрөгийн хувьд ажиллахад том боломжтой боллоо доо гэж. Юм хийх сэтгэл байгаад, хүсэл зориг байх юм бол их зүйл хийх боломж гарч байх шиг. Орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдаж байгаа хөрөнгийг иргэдээс саналыг нь авч байгаад зайлшгүй шаардлагатай зүйлсийг хийх ёстой байгаа юм. Түүнээс апаратын зардалд зарцуулах юм уу, унаа тэргээ хоёр тэрбумаар сольж байна гэж сонссон. Ийм зүйлсэд зарцуулж огт болохгүй. Тэрбайтугай улсын хөрөнгө оруулалт дээр орон нутгаас нэмж хөрөнгө оруулах шаардлагагүй байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зам, гэрэлтүүлэг, дээврийн засвар, гэр хорооллын усжуулалт, утаа, байгаль орчны асуудал, хүмүүсийн нийгмийн асуудал зэргийг шийдэж явах зориулалттай. Хөрөнгөний зарцуулалтанд иргэдийн оролцоог ил тод болгож, тэд хянадаг байх ёстой. Дээрээс нь иргэд бүлэг, нөхөрлөл үүсгэж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа гүүрээ барина уу, замаа барина уу, сургууль, цэцэрлэг байгуулах гэх мэт өөрсөддөө хэрэгтэй зүйлсийг хийхийг хуулиар зохицуулж өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн тухай миний бие анхлан ажиллаж, өнөөдөр Эрдэнэт хот маань бүтээн байгуулалтын ажил хүчтэй өрнөж байгаа нь төрийн албаны тасралтгүй залгамж чанарын үр дүн гэж бодож явдаг. Үүний ч илрэл юм. -Та их барилга, замын бүтээн байгуулалтын компанийг үүсгэн байгуулсаны хувьд өнөөдөр манай хотод энэ салбарын ажлууд эрчимтэй өрнөж байгаад ямар дүгнэлттэй байна вэ? Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр барилгын бүтээн байгуулалт хийгдээд байна уу, борлуулалт маркетингийн тал нь орхигдоод байх шиг. Таны бодлоор? -Хэрэгцээ шаардлага байгаа болохоор орон сууцны барилгууд баригдаж байгаа байх. Гэхдээ Эрдэнэтийн орон сууцны үнэ хэтэрхий өндөр, Улаанбаатар хоттой адил байна. Үүнийг газрын төлбөртэй холбон тайлбарлаж магадгүй. Ялангуяа бага, дунд орлоготой иргэд орон сууц авч чадаж байна уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын тал хувь нь гэхэд орон сууцгүй байгаа. Орон сууцны барилга барьж байгаа компаниудад цэцэрлэг, сургууль, ахуй үйлчилгээний салбарууд зэрэг нийгмийн бүхий л хэрэгцээг хангах бүхэл бүтэн цогцолбор байгуулахыг шаардаж, ажил хэрэг болгохыг иргэдийнхээ өмнөөс хиймээр байгаа юм. Барилгын бүтээн байгуулалтын хөгжлөөс гадна Эрдэнэтэд сэтгэл зовоосон асуудал их байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өндөр байна. Гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралыг сөхрүүлэхээр түвшинд очлоо. Өмнө нь 100 мянган төгрөгөөр бэлтгэж байсан хүнсний бүтээгдэхүүнээ авахад өнөөдөр тоо ширхэг нь багассан байх жишээтэй. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих шаардлага байна. Мөн Эрдэнэтэд ажилгүйдэл төдийлөн сайн буурахгүй. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байж ажилгүйдэл тогтвортой буурна. Орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, үр дүнд хүрнэ. Улаанбаатараас ч юм уу, урд хөршөөс ажиллах хүчнийг оруулж ирэх нь орон нутагт ажилгүйдэл буурахгүй байгаагийн нэг шалтгаан болдог. “Шим Технолоджи” үйлдвэр дахин ажиллаж эхэлснээр орон нутгаас 200 гаруй хүнээр ажлын байраа сэлбэж байгаа нь сайшаалтай юм. “Ачит ихт” компани мөн 200 гаруй хүнийг ажлаар хангаж байна. Лед гэрлийн үйлдвэр, масканы үйлдвэр шинээр байгуулагдаж, 30-40 хүн ажлын байраар хангагдсан нь эдийн засгийн эерэг үзүүлэлт болж байгаа юм. Цаашдаа хайлуулах үйлдвэр байгуулж, 3000-4000 ажлын байр бий болгохоор олон жил ярьсан. Ажил нь нэлээд боломжийн түвшинд хүрсэн байсан. Мянгаас дээш ажлын байртай томоохон үйлдвэр байгуулж байж ажилгүйдэл дорвитой буурна гэж бодож явдаг. -Та орон сууцны үнэ өндөр байна гэж ярьлаа. Та УИХ-ын гишүүн байхдаа бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулан төслийн байшин оруулж ирж байсан. Энэ ажил чинь үр дүнтэй байсан нь өнөөдөр “Дамба-Очирын байшин” гэсэн нэршилтэй болсноос харагдахаар. Өндөр үнэтэй орон сууц авч чадахгүй нийгмийн хэсэг рүү чиглэсэн орон сууцны тусгайлсан хөтөлбөр Эрдэнэтэд хэрэгтэй байна. Үүн дээр ямар бодолтой явдаг вэ? “Очир төв” компани барилгын чиглэлээр мэргэшсэн компанийн хувьд танайд боломж байх шиг? -Гадаадын олон тусламж, хөнгөлөлттэй хөтөлбөрүүд манай улсад хэрэгжиж байна. Ялангуяа бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн олон хөтөлбөр байдаг. Тэдэнд бага түрээсээр юм уу, улсаас байрыг нь барьж өгчихөөд дараа нь түрээсээр төлөлтийг нь шийддэг юм уу, эсвэл дунд орлоготой хүмүүсийг маш бага хөнгөлөлттэй зээлд хамруулахдаа арилжааны банкны зээлээс арай бага хүүтэй зээлээр хангах зэрэг олон арга байна. Мөн төр засгаас орон сууц барихад хөнгөлөлт үзүүлээд явах жишээний олон хөшүүрэг бий. Энэ мэт бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах олон арга байдаг юм байна лээ. Тэр бүгдээс хэрэгжүүлмээр харагддаг. Түүнээс компаниуд нь барина биз, арилжааны банкууд нь зээлээ олгоно биз гээд хараад суух нь цаг хугацаа алдаж байна. Үүнд зайлшгүй төрийн зохицуулалт хэрэгтэй гэдэг нь харагдаад байгаа юм. -Та саяхан Орхон аймгийн МАН-ын хороо байгуулагдсаны 40 жилийн ойд оролцоод ирлээ. Эрдэнэт хотын МАН-ын байгууллагын хэдэн оны гишүүн бэ? Өнөөдрийн намын байгууллагын нэр хүнд ямар байна, гишүүд, сонгогчдын санаа бодлыг нь сонссон байх? -Намынхаа арга хэмжээнд оролцоод ирлээ. Энэ намын түүх бол Эрдэнэтийн бүтээн байгуулалттай салшгүй холбоотой. Эрдэнэтэд бий болсон Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” зэрэг бүтээн байгуулалт энэ намын шийдвэр, оролцоогоор бий болсон. Том том бүтээн байгуулалт хийгдсэн байдаг. Тийм болохоор Эрдэнэтэд анхны илгээлтийн эзэд ирэхэд, намын үүр байгуулагдаж байсан. Миний хувьд 1987 онд энэ намын гишүүн болсон. Анх орлогч гишүүнээр ороод жилийн дараа жинхэлж байлаа. Намаа солиогүй, олон жил ажиллаж хөдөлмөрлөж намтайгаа хамт явж байна. Намынхаа хамт олонтойгоо баярын үеэр уулзалдлаа. Ойрд уулзалдаагүй сайхан байлаа. Бүгдээрээ тал талаас нь эрвийх дэрвийхээрээ хамтраад намын 40 жилийн ойгоо сайхан хийлээ. Манай компани спортын арга хэмжээнүүдийг ивээн тэтгэсэн. Би эдэнд нэг зүйлийг хэлж суулаа. Эв нэгдэлтэй байж байж л намын нэр хүндийг өргөх хэрэгтэй, Эрдэнэтийн ард түмнийг ойлгох хэрэгтэй. Эрдэнэтийн ард иргэдийг сонсох хэрэгтэй байна гэж. Намын гишүүн жирийн иргэдээ сонслоо. Бидэнд нэг л том эрх ашиг байх ёстой. Амин хувийн жижиг эрх ашиг өвөрлөөд хол явахгүй. Амбиц, жижиг эрх ашгийг хойш тавьдаг. Том эрх ашиг дээр нэгдэж чаддаг чадвартай байх хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлдэг. -Эрдэнэтийн овооны орчмоос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, УИХ-ын гишүүн болсон цөөн улстөрчийн нэг бол та. Улстөрчийн хувьд нутаг руугаа сэтгэл уяатай гэдгийг таны ярианаас мэдэрлээ. Та мөн томоохон бизнесмэн хүн. Эрдэнэт рүүгээ хандсан ямар ажил хийхээр ойрын үед төлөвлөж байна вэ? -Эрдэнэтийн овооноос ажил амьдралаа авч явж байгаа. Юу үнэн, тэр үнэн. Тэгэхээр бид Эрдэнэтийн ард иргэдэд, Эрдэнэтийн овоонд их өртэй. Энэ овоогоо байнга сэтгэлдээ сүсэглэж явдаг. Миний хувьд Эрдэнэтдээ хийж бүтээе гэсэн олон ажил бий. Хоёрдугаарт, зав зайтай байгаа дээрээ хоёр, гурван томоохон төсөл бий, түүнийгээ хэрэгжүүлэх гээд явж байна. Хүмүүстэй уулзаж, энэ ажлаа хэрэгжүүлэх гээд ярилцаж, сонирхолтой ажил хийж байна. Эрдэнэтэд юуны түрүүн шийдэх ямар асуудал байна гэдгийг хүмүүстэй уулзаж, ярилцаж явна. Эндхийн асуудлыг Эрдэнэтийнхэн өөрсдөө л шийднэ. Хотоо хөгжүүлэхэд тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн санал, хичээл зүтгэл юу юунаас чухал. Би яах аргагүй Эрдэнэтдээ сэтгэл уяатай байдаг даа. Санаа зовоож байгаа ганц нэг асуудал байна. Хүүхэд залуучуудын театр байгуулах ажлаас эхлээд. -УИХ-ын гишүүн байхдаа эхлүүлж байсан зарим нэг ажлаа гүйцээх бодол байна уу? -Хөрөнгө мөнгөний хувьд зогссон ажлууд байна. Ахмадын ордон барих ажлыг эхлүүлсэн ч хөрөнгө нь улсын төсөвт тусгагдахгүй удсан. Саяхан шавыг нь тавих шиг боллоо. Хүүхэд залуучуудын кино театр ганц нэг сургууль, цэцэрлэгийн асуудал яригдаж байсан. Дээрээс нь Эрдэнэт хотын статусын асуудал яригдаж байсан. Үндсэн хуулин дээр хоёр нам ярилцаж байгаад хэд хэдэн өөрчлөлтийг хиймээр харагдаж байгаа юм. Намуудын хууль, Сонгуулийн хууль, төрийн албан хаагчийн гэх мэт томоохон асуудал дээр улс эх орны ирээдүйн хувь заяаны төлөө намууд нэгдэж санал бодлоо нэгтгэх шаардлага байгаа юм. -Манай уншигчидтай уулзсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Ялангуяа бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүлийг хамруулсан орон сууцны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлээрэй гэж уншигчдынхаа өмнөөс хүсэж байна..... -Баярлалаа. Танай сонины уншигчдад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ярилцсан: Сэтгүүлч М.Мөнхцэцэг
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах