Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Сайжруулсан түлшний хоёр үйлдвэр ажиллана

Сайжруулсан түлшний хоёр үйлдвэр ажиллана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Намар цагийн налгар өдрүүд үргэлжилж, ургац үр тариа хураах ажил ид өрнөж байна. Манай аймгийн хэмжээнд 500 гаруй га -д ангилан хураалтыг хийж, төмс 38 га-д тариалж, 387 тн  ургац хураасан. Хүнсний ногоо 32 га-д тариалж, 328.7 тн,  тэжээлийн ургамал 20 га-д тарьж, 28 тн ургац хураан авчээ. “Намрын ногоон өдрүүд” Улаанбаатар хотноо эхэлсэн. Манай аймгаас “Шилмэл мал-2014” үзэсгэлэн худалдаанд баяд, сартуул омгийн хонио, өлгийн улаан ямаагаа малчид оролцуулжээ. Аймгийн хэмжээнд 9500 тн хадлан бэлтгэх төлөвлөгөө гарсан. Одоогийн байдлаар Баян-Өндөр сум 4500 тн хадлан,  Жаргалант сум 2070 тн хадлан бэлтгээд байна. Өнгөрсөн жил “Агаарын бохирдлыг бууруулах” мастер төлөвлөгөө боловсруулж,  2014 онд 700 сая  төгрөг төсөвлөсөн. Үүнээс 1540 ширхэг утаагүй зуухыг айл өрхөд олгох юм. Эдгээр зуухны 60 хувь нь ханан пийшинд суурьлуулах зориулалттай, 40 хувь нь гэрт суурьлуулах юм. Эхний ээлжинд гэрийн зориулалттай зуухыг авчирсан байна. Энэ жил гэр хорооллын айл өрхүүдийг түүхий нүүрс түлүүлэхгүй байхад анхаарч ажиллана. Аймгийн хэмжээнд сайжруулсан түлшний  хоёр үйлдвэрийг дэмжин ажиллаж байна. “Элбрус терейд” компианийн хувьд найман цагт 20 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид хоёр ээлжээр ажиллавал 40 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтой юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card