Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Дахивар хог хаягдлыг “далд оруулах” үйлдвэр иргэдийн оролцоотой ажиллана

Дахивар хог хаягдлыг “далд оруулах” үйлдвэр иргэдийн оролцоотой ажиллана

Аймгийн Засаг даргын санаачилсан “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд “Монголын тандан судлаачдын холбоо”, НҮБ  хамтран дахивар хог хаягдлын тээвэр ложистик төвийг техникээр хангаж, Уртын гол багийн “Сайн дурын иргэдийн бүлгэм”  нэгдэн байгаль орчны хог хаягдлыг бууруулах зорилгоор үйлдвэрийг байгуулж нээлтээ хийлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Залуус бүлгэмээ “Арвижих” хэмээн нэрлэжээ. “Арвижих” бүлгэм 8 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хог хаягдал байгальд бүрэн задарч дуусталаа маш  урт хугацааг зарцуулдаг. Хог задрах явцдаа газрын хөрс, ус, агаарт олон төрлийн хүнцлийн агууламж бүхий хорыг цацдаг байна. Үүнээс хорт хавдар, харшлын зэрэг өвчинүүд үүсэх эрсдэлтэй байдаг. Иймд аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Арвижих” бүлгэмийн үйлдвэрт тононог төхөөрөмж хүлээлгэн өгөв. Энэ ажилд аймгийн Засаг дарга С.Батжаргал болон холбогдох албаныхан оролцлоо.

Айл өрх. албан байгууллагаас гардаг цаас, хуванцар, шил лааз төмөр хөөсөнцөр, зэрэг нь дахин ашиглагдах хог хаягдал юм. Тиймээс иргэд дахин боловсруулж болох хогоо ангилан ялгаж “Арвижих” бүлгэмийн үйлдвэрийн цэгт тушаах хэрэгтэй юм. Нийгмийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээ хүн амын өсөлтийг даган Эрдэнэт хотын хог хаягдлын хэмжээ жил бүр өссөөр байгааг судлаачид хэлж байна.. Олон талт оролцоот хог хаягдлын хамтын менежментийн зөв тогтолцоог хөгжүүлсэнээр Эрдэнэт хот ирээдүйд тогтвортой хөгжих боломж илүүтэй бүрдэх ажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card