ЛХАГВА
2024.12.26
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ажлын байр бий болгох, үйлдвэр байгуулах иргэн бүрийн санаачлагыг бид бодлогоор дэмжинэ
Ажлын байр бий болгох, үйлдвэр байгуулах иргэн бүрийн санаачлагыг бид бодлогоор дэмжинэ

Орхон аймгийн АН-ын даргаар саяхан сонгогдож, АН-аас батламжлагдсан Ц.Батхуягтай ярилцлаа.

-Та хоёр дахь удаагаа аймгийн АН-ын даргаар ажиллах гэж байна. Энэ хугацаанд нам сөрөг хүчин байлаа, намын удирдлагын хувьд улс төрийн сонгуулийн өмнө хариуцлагатай албыг хүлээн авч байх шиг. Юуны өмнө эхлүүлсэн ажлаасаа ярих уу?

-Миний хувьд Орхон аймгийн Ардчилсан намын даргаар хоёр дахь удаа сонгогдож намын дарга болоогүй. 2018 онд аймгийн Ардчилсан нам дээр ээдрээтэй нөхцөл байдал үүссэнээс намын өмнөх дарга чөлөөлөгдөж, оронд нь би үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Орхон аймгийн Ардчилсан намын гишүүдээс албан ёсоор сонгогдож дарга болоогүй гэсэн үг. Түр хугацаанд даргын үүргийг орлон гүйцэтгэх үүрэг ноогдсон. Энэ удаад албан ёсоор намын даргын сонгууль дүрмийн дагуу явагдаж миний бие нэр дэвшин өрсөлдөж намын даргаар сонгогдон батамжаа гардан авсан.

-Орхон аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэг цөөхөн аймгийн нэг. Мөн Эрдэнэт үйлдвэр Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг. Энэ утгаараа зөвхөн Эрдэнэт хотын төдийгүй эх орны хөгжилд улс төрийн намын үүрэг ихээхэн чухал. Танай намын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийг иргэд хүлээж байгаа болов уу?

-Бидний гол зорилго Эрдэнэт хотыг орчин үеийн хот болгох. Миний бие үүрэг гүйцэтгэгч байх хугацаанд 2020 оны орон нутгийн сонгуульд багаа ахалж орсон. Өмнөх  2016-2020 онд аймгийн ИТХ-д 3 суудалтай байсныг 2020-2024 онд 12 суудалтай болгож, амжилтаа ахиулсан. Бид 2024 оны сонгуульд ялалт байгуулж, Орхон аймагтаа засаглах зорилго тавьж байна. Орхон аймагт тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудлуудын гарц шийдлийг олж тодруулан тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар гол ажлаа төвлөрүүлж байна. Орхон аймагт гэр хорооллын утаа, цагаан тоос, ажилгүйдэл ядуурал, халамж  үнэхээр хавтгайрсан. Эдгээр асуудлуудыг эрэмбэлж 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр лүүгээ анхаарч гол ажлаа зохион байгуулан ажиллаж байна.

ЭРХ БАРИГЧДАД ТӨСВИЙН ХУЛГАЙ ИХ БАЙНА ГЭЖ УДАА ДАРАА САНУУЛЖ ИРСЭН

-МАН сүүлийн найман жил засаглаж байна, та бүхэн ч сөрөг хүчний дуу хоолойгоо илэрхийлж ажилласан. Одоо шүүмжлэхээс илүү масст чиглэсэн хүчтэй бодлого хэрэгтэй байх шиг. Намын гишүүд, сонгогчдын санаа бодлыг хэр тусгаж ажиллах вэ?

-Энэ хугацаанд бид сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлсэн. Эрх баригчдын алдаа оноог сайн ч шүүмжилдэг. Цагдаа, Прокурор, Шүүх, Авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн байгууллагад тэдний хууль бус үйлдлүүдийг удаа дараа өгч шалгуулж улс төрийн өлсгөлөн хүртэл зарлаж байсан. Сөрөг хүчний хувьд хийсэн дээрх тэмцэл маань тодорхой үр дүнд хүрсэн гэж боддог. Эрх баригчдын хулгай луйврууд нь төсвийн мөнгө маш их нэмэгдсэнтэй шууд холбоотой. 2012-2016 онд Ардчилсан нам засаглаж байх үед Орхон аймгийн төсөв 80-90 тэрбум төгрөгт багтдаг байсан. Энэ төсвөөр бид аймагтаа маш богино хугацаанд олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж амжуулсан. Жишээлбэл улсын хэмжээнд анх удаа гэр хороололд “Ухаалаг худаг”-ийг нэвтрүүлсэн. Картаа цэнэглээд дуртай үедээ хэрэглээний усаа  худгаасаа авах боломжтой болсон. Мөн анх удаа улсын хэмжээнд гэр хорооллыг лед гэрлээр бүрэн гэрэлтүүлж чадсан. Энэ ажлыг маань бусад аймгаас ирж үзэн, туршлага судалж олон аймгууд хот суурин газруудаа амжилттай гэрэлтүүлсэн. Городын хороололд хоёр машин зөрөхөд хүндрэлтэй байр дундах замуудыг өргөтгөн нэвтрэх чадварыг сайжруулан, авто замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж чадсан. Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлж, олон айл өрхийг байр сууцтай болгож  гэр хорооллын цахилгаан эрчим хүчний чанарыг сайжруулах, цэвэр бохир усны инженерийн шугам суурилуулах “МОН-2301” төслийг амжилттай хэрэгжүүлж, усан сангуудыг ашиглалтад оруулсан.

Сөрөг хүчний хувьд аймгийн ИТХ дээр эрх баригчдын алдаатай бодлого шийдвэрүүдийг шүүмжлэн, засаж залруулах саналыг хэлдэг боловч эрх баригчид хүлээж авдаггүй, бидний микрофоныг хаах зэргээр ёс зүйгүй авир их гаргадаг. “Төсвийн хулгай их байна, зогсоохгүй бол та нар шоронд орно шүү” гэж удаа дараа сануулж анхааруулж хэлж ирсэн. Тэгэхэд өнөөдөр Орхон аймгийн төсвийг захиран зарцуулдаг Төрийн сангийн дарга эмэгтэй шоронд ороод ямар хэцүү байдалд байна вэ. Мөн Хот тохижуулах газрын дарга, ИТХ-ын төлөөлөгч эмэгтэй олон зуун сая төгрөгийн хэрэгт холбогдож үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө тайлбарлаж чадахгүй  шүүхээр орж ял авч сонгогчдынхоо итгэлийг алдан Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдөж байх жишээтэй. Энэ нь зах замбараагүй, зохион байгуулалтгүй, мэргэжлийн бус, чадваргүй хүмүүсээр багаа бүрдүүлсэн эрх баригчдын буруутай үйлдэл харагдаж байгаа юм. Энэ байдлуудаас дүгнэлт хийхэд өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх баригч МАН төсвийн их хэмжээний мөнгөөр гараа угаасан нь харагддаг. Эрх баригчдын хувьд дээрх хугацаанд гарт баригдаж нүдэнд үзэгдэх дорвитой хийсэн ажил харагдахгүй байгаа талаар Эрдэнэтийн иргэд ч ярьж хэлж байна.

ҮЙЛДВЭР ОЛНООР БИЙ БОЛГОЖ БАЙЖ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭНЭ. ЭНЭ ЧИГЛЭЛД БИД ИЛҮҮ АНХААРЧ АЖИЛЛАНА

-АН шинэчлэлийн бодлогоор удирдлагын багтаа өөрчлөлт оруулсан. Орхон аймгийн АН ч саяхан дэд дарга, Хэрэг эрхлэх газраа өөрчилсөн. Шинээр бүрдсэн удирдлагын багийн бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?

-Орхон аймгийн Ардчилсан намын хүний нөөцийн бодлого ахмад, дунд, залуу үеийн залгамж халаан дээр зангидагддаг. Энэ удаад намын шинэ удирдлагын баг чиглэл хариуцсан зургаан дэд дарга нараас бүрдэж байгаа. Ирээдүйн Орхон аймгийн бодлого энэ зургаан дэд дарга дээр суурилж гарч ирнэ гэж ойлгож болно. Энэ зургаан хүн ирээдүйд Орхон аймгийг хөгжүүлэх, иргэдээ аятай таатай орчинд амьдруулах нөхцөлийг бий болгох бодлогыг зангидаж манлайлан ажиллах бөгөөд өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу мэргэжлийн туршлагатай чадварлаг багаа бүрдүүлэн ажиллана. Харин Ардчилсан намын “Гал тогоо”-г барих Хэрэг эрхлэх газрын даргаар 1991 онд төрсөн, Эрдэнэтийн унаган залуу Ц.Оргилболдыг томилсон. Эдийн засагч, эрх зүйн магистр зэрэгтэй шинэ залуу үеийн төлөөлөл болсон залуудаа энэ удаад итгэл хүлээлгэн намын хариуцлагатай чухал ажлыг үүрүүлэхээр болсон.

Орхон аймгийн хамгийн тулгамдсан асуудал болох ажлын байр нэмэгдэхгүй, ажилгүйдэл, ядуурал, халамжийн бодлого хавтгайрсан гэдгийг бүгд ярьж байна. Халамжаас яаж татгалзах ёстой вэ гэхээр ажлын байр нэмэгдүүлэх ганц л гарц байна. Үйлдвэрийг олноор нь бий болгож байж, ажлын байр нэмэгдэнэ. Энэ чиглэлд бид илүү ажиллах ёстой. Шинэ технологи нэвтрүүлэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр бий болгох санаачлагыг гадаадад ажиллаж амьдарч байгаа Эрдэнэт хотын иргэд, залуучууд тавьж байгаа. Ардчилсан үзэл санаатай, төрж өссөн аймаг хотоо хөгжүүлье гэсэн хөдөлмөрч залуус Герман, Франц, Европын холбооны улс, Япон, Солонгос, АНУ-аас бидэнтэй холбогдож үйлдвэрлэл эрхлэх бизнесийн санаагаа бидэнд уламжилсаар байгаа. Бид шийдвэр гаргах түвшинд засгийн эрх авсанаар ямар шийдлээр ажиллах ёстой вэ гэдэг дээр хамтрах саналыг залуустаа тавьж ажиллана. Залуус маань өөрийн санаа, ноухау, инновац шингэсэн үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэхэд бидэнтэй хамтрахаар эхний ажлууд эхлээд байна. Тиймээс бид гадаадын улс орнуудад манай намын байгууллагыг төлөөлөх хүмүүсийг томилох гэж байна. Бид гадаад харилцаагаа шинэ түвшинд гаргахаар амжилттай ажиллаж, энэ хүрээнд ойрын хугацаанд Япон улсын Улс төрийн байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болоод байна. Миний бие 2016-2023 оны хооронд гадаадын олон улс орноор явж өндөр хөгжилтэй улс орон яаж хөгжиж байна гэдгийг судалж явсан. Хөгжиж байгаа орнууд үндэсний өв соёл, уламжлал дээр суурилж хөгждөг юм байна гэдгийг мэдэрсэн. Япон, Сингапур, Малайз улс ийм байдлаар хөгжсөн. Өвгөдийн ухаан дээр суурилсан Монгол бодлогоор хөгжлөө шийдэх ёстой юм байна.

-Намын гишүүд, дэмжигчид, ардчилсан үзэл бодолдоо үнэнч олон нийт рүү чиглэсэн бодлого юун түрүүнд чухал болов уу? Энэ талд хэрэгжүүлэх бодлого, намын гишүүнчлэлийг нэмэгдүүлэхэд ямар алхамууд хийх вэ?

-Намын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд бид бодлогоо гаргаж, танилцуулах ёстой. Ингэж байж, бид хүрээгээ тэлнэ. Ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын тухай ойлголт Монгол улсын гол асуудал юм. Олон нийт рүү чиглэсэн гол бодлогыг халамжаас татгалзаж, үйлдвэрлэгч улс болох алхам руу бид иргэдээ сэтгэл зүйн хувьд бэлтгэх, ажил хөдөлмөр эрхлэх үүд хаалгыг нь олон зуугаар нээж өгөхийг эрмэлзэж байна. Гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг үзэл бодолдоо үнэнч, ардчилсан үзлийг дэмждэг, бидэнтэй сэтгэл зүрхээрээ нэг зүгт зүтгэх хүчтэй байхыг намын бодлогоор нөлөөлөх ёстой гэж үздэг.

-Ардчилсан намд эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй. Та бүхэн сөрөг хүчнээр хангалттай ажиллалаа, одоо өөр сэтгэлгээ, хандлага гаргахыг цаг үе хэлээд байна. Та үүн дээр санал нэгдэх үү?

-Эв нэгдэлтэй байснаар бид ялалт байгуулна. Ялалт байгуулж байж бид бодлогоо хэрэгжүүлнэ. Гэтэл бид эв нэгдэлээ дотоод ардчилал гэж эндүүрч яриад байгаа хэрүүл тэмцлээс болоод алдаад байна. Үндсэндээ хэрүүлийн бузраас нам дээшээ гарахгүй байгаа юм. Хэрүүлийн бузартай айл өөдөлдөггүй. Зоргоороо ярьж байгаагаа ардчилал, эрх чөлөө гээд ойлгочихсон. Аливаа зүйл хэмжээ хязгаартай, зааг ялгаатай гэдгийг ойлгохыг хүсээгүй явж ирсэнээс дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр 30-иад жилийг өнгөрөөжээ. Ирээдүйн 30 жилийн хугацаанд ардчиллынхан, Ардчилсан намд зүтгэж байгаа гишүүд шинэлэгээр харж, тархи толгойгоо цэгцэлж байж улс төрд орохгүй бол хөгжихгүй гэдгийг бид мэдэрлээ. Ер нь миний бодлоор, улс төрд орж, бусдын өмнөөс асуудал шийдэхээр сэтгэл шулуудсан хүн эхлээд биеэ засаад, дараа нь төрөө засна гэсэн өвгөдийн ухааныг шүтэж явах ёстой.

-Улстөрчийн хувьд танаас асуухад, 2016 онд УИХ-ын сонгуульд дэвшсэн туршлага, иргэдийн дэмжлэгээ хадгалж ирэх жилийн сонгуульд нэр дэвших үү?

-Миний хувьд УИХ-д нэр дэвших эсэх асуудал надаас илүүтэй тухайн үеийн нам улс төрийн нөхцөл байдал яаж эргэхээс шалтгаална гэж бодож байна. Манай намын удирдлага, намын хороо, гишүүд дэмжих юм бол миний хувьд улс Монголоо хүчирхэг улс болгохын төлөө өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл, зорилготой явдаг. Ёстой тухайн үеийн тэнгэр мэдэх асуудал. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, чи хэрэггүй ээ гэвэл би чичрээд давхиад байхгүй. Тийм төрлийн хүн би биш.      

2
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
Амьдрах сайхан27.123.213.194
Амжилт хүсье. Ажил амьдралын туршилга сууж яваа тун боломжийн хүн.
202.126.88.160
Эв нэгдэлээ хангаад том эрх ашигаа нэгдүгээрт тавиад урагшаа хараад шударга чс зүйтэй ажлаарай Амжилт хүсье MBZR
Иргэн202.126.88.231
Сөрөг хүчин өнөөгийн нийгэмд ус агаар мэт чухал байна. Нийтийн эрх ашгийн төлөө Ардчилсан үзэл бодолтой хүн бүр санаа бодлоо уралдуулж зүтгэх нь чухал байна. Та бүгдийн хийсэн ажлыг дэмждэг шүү. Авилгачидаас улс орныг цэвэрлэж зөв хүмүүс гарч ирэх сайн цаг 2024 он байх болтугай. Эрдэнэтийн дарга нар хулгай их хийж байгаа үнэн шүү.
Амжилт202.126.88.185
So43.242.243.247
Танай нам ёстой хэрэггүй, зүгээр л замхар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дотоодын цэргийн 816 дугаар ангид тоног төхөөрөмж худалдан авах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ