“Аймгийн Засаг дарга иргэдтэйгээ уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг тодорхой хугацаанд шийдэх, холбогдох төрийн байгууллагуудад ирсэн иргэдийн саналыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажилладаг. Үүний хүрээнд аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлаг, босоо удирдлагатай төрийн байгууллагууд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа хагас бүтэн жилээр тайлагнадаг аж. Хагас жилийн ажлын тайланг ирүүлэх хугацаа хоёр хоногийн дараа дуусна. Өнөөдрийн байдлаар Бумансор даргатай Нийгмийн бодлогын хэлтэс, Цэвээнсүрэн даргатай Татварын хэлтсийнхэн тайлангаа ирүүлсэн. Бусад нь ирүүлээгүй байна. Бумансор, Цэвээнсүрэн дарга нарт ажлаа цаг хугацаанд нь хийж, тайлангаа ирүүлсэн явдалд баярлалаа Бусад байгууллагууд яаралтай ирүүлээрэй” хэмээн аймгийн Засаг дарга С.Батжаргал сануулав.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах