Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
III  сургуулийн буулгалтын зардал л гэхэд 900 гаруй сая төгрөг болжээ

III сургуулийн буулгалтын зардал л гэхэд 900 гаруй сая төгрөг болжээ

Эрдэнэт хотын ууган сургууль болох III сургуулийг буулган шинээр барихаар бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд эхэлсэн.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хотын ууган сургууль болох III сургуулийг буулган шинээр барихаар бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд эхэлсэн. 960 хүүхдийн суудалтай барилгын ажлын захиалагч нь БШУЯ, Орхон аймгийн ЗДТГ аж. 2022 оны 8 сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 30-нд дуусах гэрээний хугацаатай барилгын ажилд бага сага гэлтгүй асуудал гарсан байна.

Анхандаа барилгын ажлыг барихаар төлөвлөж байхдаа төсөвт өртгийг жишиг үнээр тооцоход 7.9 тэрбум төгрөгийн тооцоо гарчээ. Зураг төсвийг нь боловсруулж, экспертизээр баталгаажуулахад төсөвт өртөг нь 16 гаруй тэрбум төгрөг болсон байна. Ямар ч байсан төсөлд шалгарсан “Уран хангай групп” ХХК 2022 оны төсөв болох  8.3 тэрбум төгрөгөөр сургуулийн барилгын төв хэсгийг хийх юм байна. Харин ирэх жилд үлдэгдэл найм гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгавал спорт болон урлагийн заал, гадна тохижилт, машины зогсоол гээд бусад ажил үргэлжлэх төлөвтэй болжээ. Тус сургуулийн хуучин барилгыг буулгах, хог шороог зөөн тээвэрлэхэд 900 гаруй сая төгрөг болжээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card