Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Орлого, зарлагын тооцоо ийм байна

Орлого, зарлагын тооцоо ийм байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Төрийн өмчит үйлдвэрийн нэгэн газрын үүднийхээ самбар дээр бичсэн Төсөв, санхүүгийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл энэ байна. Товч бөгөөд тодорхой гэж хэлж болох ч иргэдийн хувьд үүнийг “Алдагдалтай ажиллаж байгаа байгууллага” гэж шууд л ойлгож харна. Үнэхээр энэ мэдээллээс харвал орлогоосоо илүү гарсан зарлагатай, бараг нэг дахин шүү ийм төрийн өмчит үйлдвэрийн газар байх нь дээр үү. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 302 мянга 625 төгрөгийн орлоготой, харин зардал нь түүнээсээ илүү 598 мянга 959.6 төгрөгийн зарлагатай байх нь үнэхээр гайхалтай. Дээр нь 2022 он гээд Орлого 352 мянга 756.2 /төгрөг болов уу/, зарлага 774 мянга 412.5 төгрөг гэжээ. Манай улсын хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудын 95 хувь нь алдагдалтай ажилладаг тухай судлаач тэмдэглэсэн байдаг. Тэглээ гээд төр, засаг алдагдалтай ажилладаг төрийн өмчит үйлдвэрийн газруудаа татан буулгадаггүй, нэгтгэдэггүй. Харин татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэсэн байдалтай ажилладаг нь нууц биш.

Хувийн хэвшлийнхэн, болон бизнесийн салбарынхан бол ийм тоо гараад ирэнгүүт “Алдагдалтай” гэж үзээд хаалгаа хаадаг. Өөр, арга зам эрэлхийлдэг. Яахав, манай төрийн өмчит үйлдвэрийн газрынхан хууль хэрэгжүүлж байгаа учраас Орлого, Зарлага хоёрынхоо талаар мэдээлэл гаргасныг нь иргэд үнэлэх л болж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card