Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 2021 ОНЫ “ГЕОЛОГИ-ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 2021 ОНЫ “ГЕОЛОГИ-ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

     Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олонд 2021 оны “Геологи-хайгуулын шилдэг байгууллага”-ын батламж гардууллаа. Батламжид Эрдэнэт Овоо ордын геологи, хайгуулын ажилд 55.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зэсийн хүдрийн нөөцийг 2.9 тэрбум тоннд хүргэж, 2016 оныхоос 2021 онд ордын хүдрийн нөөцийг 46 хувиар өсгөж, орд ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд баяр хүргэе гэжээ. 

  Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажлаа эрчимжүүлсний үр дүнд нь өнөөгийн хүчин чадлаараа ажиллахад 60-70 жил ашиглах хангалттай нөөцтэйг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл саяхан баталсан. Энэ бол Эрдэнэтийн геологичид, маркшейдер инженерүүдийн Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө, Орхон аймгийн ард иргэдийн төлөө, цаашилбал Монгол Улсынхаа төлөө хөдөлмөрлөсөн  нөр их ажлын үр дүн юм.      

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card