Удирдлагуудын ажлын дадлага туршлага, мэдлэг, ур чадвар нь тухайн байгууллагын ажилтнуудад урам зориг өгч, хөгжил дэвшил өөд хөтөлдөг. Аливаа хамт олны ая тухтай ажиллах нөхцөл, бүтээлч сэдлийг өрнүүлэхэд анхан шатны удирдах ажилтнуудын харилцаа хандлага чухал үүрэгтэй. Иймээс Засвар механикийн завод анхан шатны удирдлагууд болох эрчим зүйч, механик, мастеруудын дунд “Шилдэг санаачилгатай мастер-2021” аяныг зохион байгуулав. Аяны хүрээнд 112 сайн санал бүртгэгдэж, хоёр удаа үнэлгээ хийжээ. Өнгөрсөн сард 72 саналын үнэлгээ хийгдсэн байна. Мөн саналуудын хэрэгжилтийг баталгаажуулсан бөгөөд 303 саналаас 79 санал ажлын байранд хэрэгжсэн байна. Саналын хэрэгжилтийг баталгаажуулснаар Эрчим зүйч Л.Энхтөр, Сэлбэг хэрэгсэл бэлтгэх болон Засвар угсралтын хэсгийн мастер Х.Эрдэнэбаяр, О.Отгондаваа нар шилдэг санаачилгатай мастераар шалгарав. Эдгээр мастерууд ажилтнуудын санал санаачилгыг хөгжүүлж, дэмжсэний зэрэгцээ ажлын байрны 5S-ын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл түгээх зэрэг ажил зохион байгуулж идэвх санаачилгатай ажиллажээ.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.