Аймгийн Засаг даргад нэр дэвшин МАН-ын Удирдах зөвлөлөөр орж “виз” даруулахаар хүлээж байсан Д.Соёлчхүүгийн нэр унажээ.
Шалтгаан нь түүний Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал гэнэ. Аймгийн МАН-ын хорооны хурлаас аймгийн Засаг даргад нэр дэвшсэн Д.Соёлчхүүгийн нэр Намын Удирдах зөвлөлийн гишүүдийн дэмжлэг авалгүй унаад тогтохгүй ЗДТГ-ын даргын суудалд нь ч нөлөөлөх хэмжээнд хүрч болзолшгүй болсон тухай Улаанбаатараас утас цохиж байна. Д.Соёлчхүү аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Мөнхбаярыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудал шүүхийн шатанд яваа. Шат шатны шүүхээс М.Мөнхбаярыг ажилд нь эргүүлэн томилох тухай шийдвэр гарсан ч түүнийг нь Д.Соёлчхүү дарга хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй учраас шүүхээс Д.Соёлчхүүг гурван сарын хугацаатайгаар ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Харин Д.Соёлчхүү гэнэт аймгийн Сонгуулийн хорооны даргаар томилогдсон учраас ажлаас түдгэлзүүлэх асуудал тэгсхийгээд намжсан.
Ямар ч байсан МАН-ын Удирдах зөвлөл “шүүхийн шийдвэртэй” гэдэг шалтгаанаар Д.Соёлчхүүг аймгийн Засаг даргын нэр дэвшигчээс буцаасан байна.