Цэрэг, цагдаа, хүчний байгууллага гэдэг бол эрчүүдийн хувьд эр зориг, хүч ухаан сорьсон нэр төрийн алба.
Хүүхэд багачуул ч том болоод ямар хүн болох вэ гэхэд ямар ч эргэлзээ, тээнгэлзээгүйгээр “цагдаа болно, цэргийн дарга болно” гэж хариулдаг. Зарим хүүхдийн хувьд цагдаа, офицер болохын төлөө багаасаа хичээн зүтгэдэг. Аймгийн Цагдаагийн газрын “Алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа” болсон. Нийтдээ 30 гаруй залуу эх орныхоо өмнө тангараг өргөж төрийн мөрдэстэй цагдаа болсон. Тэдний нэг нь Буянбадрахын Нанзаддорж.Тэрбээр хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж цагдаа болж эх орныхоо өмнө, төрийн алтан соёмбот тугны өмнө цагдаагийн тангараг өргөсөн билээ. Түүний сэтгэгдлийн хүргэж байна.
“Миний бие багаасаа цагдаагийн алба хаагч болохыг мөрөөдөж өссөн. Мөрөөдөл маань ийнхүү биеллээ. Үнэхээр сэтгэл хөдөлж байна, сайхан байна. Цагдаагийн алба гэдэг маань гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэг бүхий тусгай алба. Миний бие төрийн тугныхаа өмнө тангараг өргөснөөр цаашдаа албаныхаа төлөө, цагдаагийн энэ сайхан албаныхаа нэр төрийг өндөрт өргөж ард түмнийхээ, эрдэнэтчүүдийнхээ амар амгалангийн төлөө хичээн зүтгэж ажиллах болно”.