БААСАН
2025.10.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Эрдэнэбаяр: “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гэрээт цагдаагийн хоёр ажилтан бүсгүй цол нэмсэн
Г.Эрдэнэбаяр: “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гэрээт цагдаагийн хоёр ажилтан бүсгүй цол нэмсэн

Аймгийн Цагдаад шинээр ажилд орсон, сургуулиа дүүргэж ирсэн алба хаагчид өнөөдөр төрийн тангарагаа өргөсөн. Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбаяртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Шинээр хэдэн алба хаагч энэ удаад тангараг өргөв?

-Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар болон Орхон аймагт дахь Цагдаагийн газрын даргын тушаалаар цагдаагийн байгууллагад шинээр томилогдсон нийт 36 алба хаагч, шинэ залуу маань тангараг өргөлөө. Тэд тангарагаа өргөснөөр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үйлсэд маань хүч нэмэн орж ирж байна.

- Энэ үеэр хоёр ч эмэгтэй алба хаагч цол нэмлээ?

- Тийм ээ. Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ой, ардын хувьсгалын 99 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсийн хоёр эмэгтэй алба хаагч маань цагдаагийн ахлагч цолоор шагнуулсан байна.

-Тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр танай байгууллагын удирдлага тайлангаа тавьсан. Энэ удаагийн тайлангийн онцлог нь юу байв?

-Өнөөдрийн арга хэмжээ маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний арга хэмжээ бол Цагдаагийн газрын 2020 оны эхний хагас жилийн сахилга хариуцлагын тайлангийн хурлаа хийсэн. Нийт бие бүрэлдэхүүний өмнө  болон хэвлэл мэдээллийнхэнийг оролцуулж зохион байгууллаа. Сахилга хариуцлагын хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан эерэг үзүүлэлттэй байна. Бид бүхний ажил бол нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө зүтгэх үүрэг хүлээдэг. Энэ жил коронавирусын  бүхий л шатны тусгаарлах байрыг хамгаалах, хүргэх зөөвөрлөхөд хамгаалалт хийх гээд энэ ажилд манай байгууллага нийт бие бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Дараа нь УИХ-ын ээлжит Сонгуулийн арга хэмжээнд хамгаалалт хийж ажилласан. Мөн үүний хажуугаар гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээгээ тасралтгүй зохион байгуулсан. Хагас жилийн ажлаа дүгнэхэд сахилга хариуцлага, зөрчил буурсан эерэг үзүүлэлт гарсан амжилтаар ойгоо угтаж байна.   

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ