НЯМ
2026.02.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Байрны подвальд нохой бөөс үүрлэсэн тухай мэдээлэл олноор иржээ
Байрны подвальд нохой бөөс үүрлэсэн тухай мэдээлэл олноор иржээ
“Сурагчийн дүрэмт хувцсыг 1-16 дугаар байрны өмнөх сэндвичэн барилга дотор борлуулж байна” гэсэн мэдээллийг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт хийлээ. Энэ хичээлийн жилээс эхлэн сурагчийн дүрэмт хувцас бүрийг кодтой болгосон. Чанаргүй, дахин засуулах хувцсыг кодон дээр бичигдсэн оёдлын үйлдвэрийн хаягаар нь өгч, гомдлоо барагдуулах боломжийг бүрдүүлжээ. Багшлах боловсон хүчнээр төгсөж ирсэн багш нараас мэргэжлийн шалгалтыг яамнаас гаргасан журмын дагуу шалгасан байна. Шалгалтанд 132 шинэ багш орсноос 10 нь тэнцсэн. Уг шалгалтын талаар гомдол нэлээдгүй их гарсан учир дахин авахаар болжээ. Иргэн таныг сонсож байна 7035-3511 дугаарын утсанд өнгөрсөн 14 хоногийн байдлаар иргэдээс 176 өргөдөл гомдол ирсэний дийлэнх нь том оврын автобусны маршрут, орон сууцны засвар зэрэг асуудал байсан байна. Мөн орон сууцны подвальд нохой бөөс үүрлэснээс нэгдүгээр давхрын айлуудад орж ирж байгаа тухай мэдээлэл олон иргэнээс иржээ. Үүний дагуу Эрүүл мэндийн газар болон холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн долоо хоногт иргэдээс ирсэн гомдлын анхаарал татсан нь 1-14, 5-1, 5-4, 3-р ДГТ байрнуудын подвальд нохой бөөс их байгаагаас нэгдүгээр давхрын айлуудад орж ирж байгаа тухай байсан. Нохой бөөсний халдвар хүнд хурц байдлаар илрэх учраас богино хугацаанд олон хүнд халдварлах аюултай тул Эрүүл мэндийн газраас яаралтай арга хэмжээ авахыг санууллаа. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд бөөрний диализийн хоёр апарат нэмж ирсэн. Нийтдээ дөрвөн апаратыг ажиллуулахад 36 сая төгрөг шаардлагатай байгааг удирдлага нь мэдээллээ. Багшлах боловсон хүчнээр төгсөж ирсэн багш нараас мэргэжлийн шалгалтыг яамнаас гаргасан журмын дагуу шалгасан байна. Шалгалтанд 132 шинэ багш орсноос 10 нь тэнцсэн. Уг шалгалтын талаар гомдол нэлээдгүй их гарсан учир дахин авахаар болжээ. Зуны амралтын үе боловч Хөдөлмөр зуучлал мэдээллийн төвд ажлын байрны захиалга өнгөрсөн 14 хоногийн байдлаар нэмэгдсэн байна. Ялангуяа барилга, үйлчилгээний газруудаас ажлын байрны захиалга олноор иржээ. Харин иргэдийн хувьд цалин хөлсөө голох, эргэж холбогдохгүй орхих зэрэг дутагдал их байна. Тухайн ажлын байрны ирээдүйн хандлага, компанийн тогтвор суурьшлыг харж үзэлгүй иргэд цалин хөлсийг нь голж, тогтвортой ажлын байранд очих сонирхолгүй байна. Мөн иргэдийн зүгээс ажлын захиалга компанийн утсыг аваад, очиж уулзана гээд сураггүй болдог тутагдал байна. Өмнөхөө бодвол ажил олгогч байгууллага, компаниуд Хөдөлмөр зуучлалын төвд хандаж, ажлын байрандаа олон хүнээс сонголт хийх боломж нэмэгдэж байгаа нь ажлын байр олноор ирэх нөхцөл бий болж байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН