Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Ц. Мөнхцэцэг: Нэг хоногт 65 мянган төгрөгийн зардал гарч байна

Ц. Мөнхцэцэг: Нэг хоногт 65 мянган төгрөгийн зардал гарч байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг эмнэлэгт ажиглалтад байгаа иргэнд хэдэн төгрөгийн зардал гарч байгаа талаар нэмэлт мэдээлэл өглөө.

“Эрдэнэт сувилалын газраас ажиглалтад байгаа иргэнд гарсан зардлыг тооцон гаргасан. Нэг иргэнд хоногт 65 мянган төгрөгийн зардал гарч байгаа. Ажиглалтад авсан хүний ахуйн хэрэглээ болох шүдний оо, сойз, гарын саван, улавч, цагаан хэрэгсэл, хоол, цайны зардал гээд бүгд Эрдэнэт сувилалаас гарч байгаа. Халдвар хамгааллын хувцас, эмнэлгийн ариутгалын бодисны өртөг энэ 65 мянган төгрөгт ороогүй. Эм тариа хэрэглээгүй учраас эм тарианы зардал ороогүй. Ажиглалтад авсан хүмүүсийн зарим нь гурав хоноод гарч байгаа бол зарим нь 14 хоног байхаар ч хүмүүс бий. Эндээс харвал нэг иргэнд гарч байгаа өртөг, зардал нэлээн өндөр гарахаар байна. Эхний ээлжинд улсын хэмжээнд гарч байгаа зардлын дундаж үнэлгээ 14 хоногт 300 гаруй мянган төгрөг гэж тооцсон. Манай аймгийн хувьд хоногийн 65 мянган төгрөг гэдэг бол арай өндөр зардал болоод байгаа. Иймээс үүний талыг нь Улсын Онцгой комиссийн шийдвэрийн хүрээнд иргэнээс гаргуулах боломжийг судалж байна” гэсэн мэдээллийг өглөө.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card