ПҮРЭВ
2025.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Ганбаатар: Ариутгалын бодис 8 мянгаас 25 мянга болтлоо нэмэгдсэн ч олдоц нь муу байна
Г.Ганбаатар: Ариутгалын бодис 8 мянгаас 25 мянга болтлоо нэмэгдсэн ч олдоц нь муу байна

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, аймгийн Онцгой комиссын дэд дарга, хурандаа Г.Ганбатараас зарим зүйлийг тодрууллаа.

- Аймгийн Онцгой байдал газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх боломж байдаг юм уу. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас баллыг хэмжих аппарат манай аймгийн хэмжээнд байдаггүй гэсэн мэдээллийг өгч байна?

- Энэ газар хөдлөлтийн аюул бол бусад улс оронд сүйрэл авчирдаг гамшигийн үзэгдэлтэй ижил эд.  Тэгээд энэ үйл ажиллагаатай холбогдуулаад 2016 оноос хойш Монгол Улсын Газар хөдлөлтийн үндэсний зөвлөл ажиллаж байгаа. Энэ үндэсний зөвлөлийн салбар нь орон нутагт Газар хөдлөлтийн байнгын зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл жил болгон хуралдаж, төлөвлөгөө зохион байгуулах арга хэмжээнүүдээ төлөвлөн ажилладаг. Манай аймагт Жарагалант сумаас баруун урагш 6км зайд саяхан газар хөдлөлт болсон. Иргэд Эрдэнтэд болсон үйл явдлыг Жаргаланттай холбоотой гэж яриад. Уг газар хөдлөлт нь Жаргалант сумаас үүсэлтэй, үүний долгион нь бидэнд ирж мэдэгдэж байгаа юм. Энэ мэдрэгдэж байгаа газар хөдлөлтийн чичирхийлэлт нь 5.4 балл байсан. Иргэд маань юуг анхаарах ёстой гэвэл газар хөдлөлтийн ийм шинж тэмдэг илэрч байвал нэгдүгээрт, өөрийн болон өрх гэрийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Барилгын суурь, хана, хийцийг дагаад хамгийн түрүүнд дээрээс юм унаж ирж цохиж бэртээдэг учраас толгой тархиндаа гэмтэл авахгүйн тулд жил болгон бидний зохион байгуулдаг сургалтыг санаж ажиллах хэрэгтэй. Улс орны хэмжээнд бол газар хөдлөлт яг болох гэж байна гэдгийг мэдэрдэг багаж хараахан гараагүй байна.  Харин газар хөдлөлтийн процесс болж байна уу гэдгийг мэддэг багаж бол байгаа. Манай улсын одон орон геофизикийн хүрээлэнд байгаа. Бүс нутгийн хэмжээнд бол Булган аймгийн Булган суманд газар хөдлөлтийн станц байдаг, одоогоор манай аймагт тоног төхөөрөмж багаж хэрэгсэл алга.

- Орхон аймгийн газар нутаг дээр байгаа орон сууц барилгажилт иргэний болон үйлдвэржилт барилгуудын даац хэр байдаг вэ. Улсын хэмжээнд 8-9 баллын газар хөдлөлтөд даацтай,  тэсвэртэй гэсэн олон барилга байдаг. Ийм урьдчилсан судалгаа хийдэг газар манай аймагт байна уу?

- Ер нь бол Олон улсад 7-гоос дээш баллд тэсвэртэй байхаар барилга байгууламж орон сууцаа барьж тогтоодог. Манай улсад бол 7-8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй байхаар тогтоосон. Яг 9,10 гэсэн чанга үзүүлэлт байдаггүй юм шиг байна лээ. Энэ удаагийн газар хөдлөлтийн үзэгдэлд манай аймгийн орон сууцны барилгууд маань эвдрэл, согог илэрсэн гэсэн мэдээлэл ирээгүй.  Шавар хуурлаа, уналаа гэсэн мэдээлэл байна. Манай аймгийн хувьд газар хөдлөлтийн маш идэвхтэй бүсэд оршдог. 1950-д оны сүүлээр Булганы Могод сумын нутагт болсон газар хөдлөлтийн тектоник хөдлөлтөй маш их холбоотой. Тийм учраас манай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог.

- Уул уурхай дагасан үйлдвэр байгаа учраас газар хөдлөлтийн идэвхтйэ бүсэд оршдог гэж ойлгож болох бол уу. Цахим сүлжээнд Эрдэнэт үйлдвэр уул уурхайгаа ухаж байгаа учраас газар хөдлөж байгаа гэж шуугиж байна. Та албаны хүн үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Төрийн байгууллага, мэргэжлийн байгууллагууд уул уурхайн чичирхийлэлт, доргилттой холбоогүй энэ асуудлыг шинжлэх ухаанаар л нотлох байх. Одоогоор бол дэлхий ертөнц уул уурхайтай холбоотой газар хөдлөлт болдог гэж бидэнд мэдээлж, сургаж, зааж байгаа юм бол байхгүй.

- Давтамжтай байх гэдэг нь?

- Байна давтамжтай байдаг гэдгийг би энэ ажлынхаа практикт мэдэрлээ. Яагаад вэ гэхлээр Орхон аймагт ажиллаад 28 жил болж байна. Миний санахад 2009 онд нэг удаа газар хөдөлсөн шүү дээ, манай иргэд санаж байгаа болов уу. Эндээс харвал 9-11 жилийн хугацаандаа хөдөлдөг юм болов уу гэсэн ийм бодол төрөөд байгаа.  2009 оноос өмнө Эрдэнтэд 1996 онд  байна уу эсвэл 1997 оны үед газар хөдлөлт мэдрэгдэж байсан гэж манай иргэд болон мэргэжлийн байгууллагууд, ахмад мэргэжилтнүүд ярьж байгаа. Тэр үед манай байгууллага бүртгэдэггүй байсан. Харин 2004 оноос хойш Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд ороод 2009 оны хавраас хойш газар хөдлөлт бүртгэгдсэн.

- Газар хөдлөлтийн үед манай аймаг ямар арга хэмжээ авч, яаж мэдээлэл хүргэж, хэрхэн ажилладаг вэ?

- Ер нь бол “Гамшгаас хамгаалах тухай хууль”д гамшгийн төрлүүдийг зааж өгсөн.  Газар хөдлөлт болоход аймгийн төлөвлөгөөн дээр төлөвлөгдсөн, бэлтгэгдсэн зүйлүүд байдаг. Гамшиг болсон тохиолдолд бид төлөвлөгөөгөө тодотгож ажиллана. Мэргэжлийн байгууллагууд техник, хүн хүч хуваарилалт, үйл ажиллагаагаа тодотгож явдаг. Ер нь бол гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бэлэн төсөв байхгүй. Тухайн жилдээ нөхцөл байдлаа үнэлээд орон нутгийнхаа төсөвт тусгадаг. Энэ оны хувьд бид 150 сая төгрөгийг  гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төсөвлөсөн. Энэ удаад коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд одоогийн байдлаар 140 сая төгрөг орон нутгийнхаа төсөвт тусгасан заруулаад, 10 сая төгрөгийн үлдэгдэлтэй явж байна. Зарим иргэн, аж ахуй нэгж байгууллагууд маань энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор маш сайхан эрчимтэй урам зориг хайрласан хандивын аян өрнүүлж байна. Бидэнд юу дутагдалтай байна вэ гэхлээр ариутгалын бодис дутагдалтай байна. Өдөрт 100 гаруй кг ариутгалын бодис хэрэглэгдэж байгаа. Нэг  кг нь 25 мянган төгрөг болсон.  Ердийн үед кг нь 8 мянган төгрөг байлаа.  Хэрэглээ ихсэх тусам, юм хомсдох тусам үнэ нь нэмэгдээд байна. Энэ зах зээлийн үнийн өсөлт бидний үйл ажиллагаанд нөлөөлөж байна. Хамгаалалтын хувцас дутагдалтай, ялангуяа нэг удаагийн хамгаалалтын хувцаснуудыг өдөртөө 140-160 ширхэгийг өмсөж ажиллаж байгаа.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА