БААСАН
2024.11.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ТАЙЛБАР
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ТАЙЛБАР

 Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохион байгуулж буй зарим тендер шалгаруулалттай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар Эрдэнэт үйлдвэр, түүний удирдлагыг илт гүтгэн, бодит байдлыг мушгин гуйвуулсан, үйлдвэрийн үйл ажиллагааг сөрөг үр дагаварт хүргэх мэдээлэл гарч байна.

Тухайлбал, 

 

Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн цэвэр усны хэрэгцээг 60 гаруй км-ийн зайтай Сэлэнгэ мөрөний сав газраас хос ган хоолойгоор ус татаж хангадаг бөгөөд уг ган хоолой болон үүнтэй холбоотой барилга, инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээг Эрдэнэт үйлдвэр хариуцдаг юм. Энэхүү хос ган хоолойн ашиглалтын хугацаа дууссан, мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа солих шаардлага тавьдаг. Ус дамжуулах шинэ хоолойг барихгүй бол Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын ус хангамжийн системд доголдол гарч, усны хангамж тасалдах, улмаар үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл байгаад дүгнэлт хийж, 3 дугаар ган хоолой барихаар 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Цэвэр ус дамжуулах 3 дугаар шугам хоолойг барих гүйцэтгэгчийг сонгох Үнэлгээний хороог байгуулж, нээлттэй тендерийг 2019 оны 5 болон 8 дугаар сард 2 удаа зарласан боловч эдгээр тендерүүд хүчингүй болсон. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3 дахь заалтын дагуу гүйцэтгэгчийг сонгох Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг уг ажлыг гүйцэтгэж чадах ажлын туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхитай компаниудийг судалсан. Гэвч энэхүү ажлыг гүйцэтгэх талаар гэрээ байгуулагдаагүй байхад цахим сүлжээгээр янз бүрийн сөрөг мэдээлэл цацагдаж байгаа нь Үнэлгээний хороо, Ажлын хэсэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.

            Иймд энэхүү асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад танилцуулж, хянуулах нь зүйтэй гэж үзэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг түр хугацаагаар зогсоолоо.

            Хоног тутамд 89 мянган тн хүдэр боловсруулж, цаг тутамд 230 сая төгрөгийн борлуулалт хийж, минут тутамд 1.8 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг үйлдвэрийн хувьд үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангахад цаг хугацааны хүчин зүйл онцгой чухал байдаг боловч худалдан авах үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх, асуудлыг шударгаар шийдвэрлэх зарчмын дагуу энэхүү арга хэмжээг авлаа.

Тасралтгүй үйл ажиллагаатай, 6,500 гаруй ажилтантай, Монголд төдийгүй Ази тивдээ томоохонд ордог үйлдвэрийн хувьд технологийн техник, тоног төхөөрөмж болон тэдгээрийн сэлбэг, материалын худалдан авалт, хангамжийг зохион байгуулахад зарим талаар хүндрэл гардаг хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд явагдаж байна.

2019 оны эхний 11 сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журам, аргын дагуу зохион байгуулсан худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөвт өртгөөс 53.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ нь 50 ортой эмнэлэг 10, эсвэл 280 ортой цэцэрлэг 25-ыг барьж болох хөрөнгө. Харин Эрдэнэт үйлдвэрийн хувьд болЭКГ-12 маркийн экскаватор 3, эсвэл 130 тоннын даацтай Белаз автомашин 10-ыг худалдан авч болох хөрөнгө юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хөрөнгө оруулалтын бодлогооүйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

                                                                         “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС, ХУУЛИЙН ХЭЛТЭС

"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах