БЯМБА
2026.08.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Унага” цэцэрлэгт үүсэн асуудал удаашрах төлөвтэй байна
“Унага” цэцэрлэгт үүсэн асуудал удаашрах төлөвтэй байна

“Унага” цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа даарч байгаа тухай аймаг даяараа шуугиад багагүй хугацаа өнгөрлөө. Аймаг, орон нутгийн удирдлагуудаас мэргэжлийн байгууллагуудад хандан аралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл “Унага” цэцэрлэгийн байдал  дээрдээгүй асуудал шийдэгдээгүй л байна. Цэцэрлэгийн цонх, хананаас дулаан ихээр алдаж хана хүйтэн байснаас гадна ангиудын дулаан 9-16 хэмд хүрч хүүхэд гэлтгүй багш ажилчдын тохь тух ч алдагдсан байна.

Барилгын дотор дулаан нэмэх 22 хэмтэй байх ёстой. Энэ цэцэрлэгт 19 багийн 346 хүүхэд есөн сарын 1-нд бүртгүүлж байсан ч одоо  200 хүрэхтэй үгүйтэй болтлоо  буурсныг цэцэрлэгийн эрхлэгч танилцуулж байсан. Анги танхим хүйтэн байсан учраас хүүхдүүд ханиад тусч өвчлөл нэмэгдсэн байна.

“Эрдэнэт ус ДТС” компанийн мэргэжилтнүүд “Цэцэрлэгийн шугамын холболт буруу, барилгын дулаан алдалт их байгаа учраас тасалгааны дулаан хэвийн хэмжээнд хүрэхгүй байна” гэж дүгнэсэн аж.

“Унага” цэцэрлэг тойрсон асуудал аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай  зөвлөгөөн дээр яригдлаа. Энэ үеэр Боловсрол, соёл урлагийн газраас “Унага цэцэрлэг 2015 онд ашиглалтад  орсон.  Тус цэцэрлэгт хүүхдүүдийг харьяалал харгалзахгүй бүртгэсэн. Засвар үйлчилгээний ажил хийвэл хүүхдүүдийг тараан байршуулах судалгааг хийж байгаа” талаар ярилаа.  Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас “Хотын захирагчийн алба, Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ компаниас ажлыг хэсэг гарсан.  Гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг хийлгэхээр болсон”  гэж мэдээлэв. Эндээс харвал “Унага” цэцэрлэгийн барилга, барилгын дулаантай холбоотой асуудал “Комисс ажиллаж байна, тараан байршуулах судалгаа хийж байна” хэмээх тайлбараас харвал удаашрах төлөвтэй болжээ. Дарга нарын суудаг өрөө тасалгааны дулаан алдагдаж эхэлвэл бушуухан гэгч нь вакум цонхоо солихоос эхлээд дор нь арга хэмжээ авдаг. Харин хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг сар гаруй хугацаанд судалсны дараа л шийдэх юм байна. Эндээс харвал манай аймагт “Унага” цэцэрлэгийн хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаад дарга нар төдийлөн санаа зовохгүй, судалсаар байгаа нь гайхашрал төрүүлж байна.

 “Унага” цэцэрлэг нь 2015 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орж байсан. Тус цэцэрлэгийн барилгыг 1995 онд барьжээ. “Шугам хоолойн ашиглалтын хугацаа дууссан” гэсэн дүгнэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. “Унага” цэцэрлэг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-аас дулаанаа авч байсан. Хоёр жилийн өмнөөс “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” компанийн хоёрдугаар контор дэд станцаас тэжээгдэх болжээ.

 

“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ