БААСАН
2025.10.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Жаргалантын хүүхдүүд-2019” таеквондогын клубын аварга шалгаруулах тэмцээнд 3 аймгийн 100 орчим тамирчид өрсөлдлөө
“Жаргалантын хүүхдүүд-2019” таеквондогын клубын аварга шалгаруулах тэмцээнд 3 аймгийн 100 орчим тамирчид өрсөлдлөө

 Орхон аймгийн ИТХ-ын дарга, “Жаргалант таеквондо сургалтын төв” холбооний хүндэт ерөнхийлөгч П.Пүрэвлхагвын нэрэмжит таеквондогийн клубын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Орхон аймгийн Жаргалант суманд болж өндөрлөлөө. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр нар оролцлоо. Тус тэмцээнд Жаргалант сум, Дархан-Уул, Булган, Орхон аймгийн нийт 100 орчим тамирчид ганцаарчилсан болон 3x3 багийн тулааны төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээн нь ирэх 2020 оны 1 дүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод зохиогдох таеквондогын олон улсын тэмцээнд оролцох тамирчидыг сонгон шалгаруулах, туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор нээлттэй зохион байгуулагдсанаараа онцлогтой юм.

“Жаргалантын хүүхдүүд-2019” таеквондогын тэмцээнийг багийн дүнгээр “Жаргалант таеквондо сургалтын төв”-ийн баг тамирчид хошуучиллаа. Тэмцээний дэд байранд Дархан-Уул аймгийн баг тамирчид, гуравдугаар байранд Булган аймгийн баг тамирчид шалгарсан бол Жаргалант таеквондо сургалтын төвийн тамирчин С.Анударь, З.Лут-Очир, Булган аймгийн тамирчин Б.Сумьяабазар, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Азжаргал нар шилдэг тамирчнаар шалгарлаа. 

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Жаргалантын хүүхдүүд-2019” таеквондогын тэмцээнд амжилттай оролцож БНХАУ-ын Шанхай хотод болох “BUDA-TOP” Олон улсын тэмцээнд оролцох эрх авсан 15 тамирчиныг тэмцээний зардлын 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. Мөн “Жаргалант таеквондо сургалтын төв”-ийн тамирчин А.Номин-Эрдэнэд таеквондогийн спортын мастерийн цол тэмдэгийг гардуулан өгч амжилт хүслээ. Шанхай хотод болох “BUDA-TOP” олон улсын тэмцээнд тамирчид ганцаарчилсан болон 3x3 багийн тулааны төрлөөр оролцоно. 

 

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ