Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
                  Долоон төсөлд 823.1 сая төгрөгийг олгожээ

Долоон төсөлд 823.1 сая төгрөгийг олгожээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХ/-гаас олгох зээлийн  журмыг  шинэчлэн баталсан. Шинэчилсэн журмаар улсын төсвөөс 47 тэрбум төгрөг гаргаж аймаг бүрт  нэг тэрбум төгрөгийг хуваарилсан.

Орхон аймагт хуваарилсан нэг тэрбум төгрөгийн зээлийг олгохоор тусгай комисс байгуулан ажилласан байна.  Төсөл сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулсныг ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий мэдээлэв. Одоогийн байдлаар нэг тэрбум төгрөгийн зээл олгохоос 823.1 сая төгрөгийн зээл олгоод байна. 

Аймаг орон нутагт хуваарилсан төсвөөс иргэн, аж ахуй нэгж 199 сая хүртэлх төгрөгийн зээлийг таван жилийн хугацаанд авах боломжтой юм. Шалгарсан долоон төсөлд зээлийг  жилийн 5.4 хувийн хүүтэй өгсөн байна. ХХААХҮЯ-наас 13 салбар чиглэлийг дэмжихээр болсон. Энэ чиглэлд  гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл багтаж байгаа юм.  Орхон аймагт талх нарийн боовны үйлдвэрлэлээрээ  дотоодын хэрэгцээний 26 хувийг хангадаг байна. Энэ салбарын зээл хүсэгчийг дэмжин хүнсний үйлдвэрлэлийн дөрвөн зээлийг олгожээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card