Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Бодь” даатгалынханд “Баярлалаа” гэж хэлье

“Бодь” даатгалынханд “Баярлалаа” гэж хэлье

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хот гэдэг түүхэн нэрээ сэргээн авах гэж байгаа бидэнд хотоо гэсэн сэтгэл байх хэрэгтэй болов уу. Манай сайтын зүгээс нэгдүгээр микрийн 21 дүгээр байрны төв зам дагуу байрлах ханан дээрх “Бодь” даатгал компанийн сурталчилгааны самбарын талаар мэдээлсэн. Үнэхээр хэн ч харсан эвгүй, дур гутам дүр зураг байсан л даа. Тэгвэл саяхан “Бодь” даатгалын салбарынхан маань энэхүү самбараа ийнхүү шинэчилжээ. Өнөө маргаашгүй “Эрдэнэт хотын өдөр”-ийг эрдэнэтчүүд бид өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Хотын баярын өмнөхөн сурталчилгааны самбараа шинэчилж, хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан, хотын төлөө сэтгэл гаргасан “Бодь” даатгал компанийн хамт олонд уншигчдынхаа нэрийн өмнөөс “Баярлалаа” гэж хэлье.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card