Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Гэмт хэргийн гаралт 12.1 хувиар буурчээ

Гэмт хэргийн гаралт 12.1 хувиар буурчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Цагдаагийн газраас он гарсаар эхний таван сарын гэмт хэргийн гаралтын мэдээллийг өглөө.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт 12.1 хувиар буурсан байна. Харин малын хулгай, халаасны хулгайн гэмт хэрэг өсчээ. Иймд иргэд олон нийтийн  газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой явахыг санууллаа. Энэ хугацаанд нийт 319 гэмт хэрэг бүртгэгджээ.  Хулгайн гэмт хэрэг мөн адил буурсан үзүүлэлттэй байна. 
Мөн бусдыг залилах гэмт хэрэг тодорхой хувиар өссөн байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд оруулна гэж иргэдийг залилсан. Гадаад руу виз гаргаж өгнө гэж иргэдийг залилж байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна.  Пирамид хэлбэрийн сүлжээний бизнесээс болж иргэд хохирч байгаа тул энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүллээ. Дулааны улирал эхэлж хүүхдүүд дугуйгаа гадаа тоглож байгаад орхисноос үүдэлтэй “Унадаг дугуйгаа алдсан” гэх таван дуудлага ирсэн талаар мэдээллээ
Ц.Ариун

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card