Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
 Халуун усны барилгыг худалдана

Халуун усны барилгыг худалдана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй дутуу баригдсан царцаасан барилгыг худалдах саналыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар орууллаа.  Дэнж багт байрлах чулуун бетон суурьтай, цутгамал халуун усны барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах, үнэ тогтоох асуудлыг хэлэлцлээ.  Халуун усны барилгыг нээлттэйгээр худалдахыг тэргүүлэгчид дэмжсэн юм. Дуудлага худалдааны орлогыг Эрдэнэт санд төвлөрүүлэх юм.

Дэнжийн халуун усны барилгыг 2007 оноос эхэлсэн.  Гэвч тус барилгыг дутуу санхүүжилтээр баталсан. Улсын төсөв болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж барилгын ажлыг дуусгах боломжгүй гэдгийг Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл  мэдээлэв. Нээлттэй дуудлага худалдааны үнэ 30 сая төгрөгөөс эхлэх юм. Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой халуун усны барилгыг зориулалтыг өөрчлөлгүйгээр худалдахаар боллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card