Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Уурхайчид  цэцэрлэгийн багачуулд хөрөнгө оруулалт хийлээ

Уурхайчид цэцэрлэгийн багачуулд хөрөнгө оруулалт хийлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймаг хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хүрээнд Орхон аймгийн 4, 26, 6 дугаар цэцэрлэгийн багачуудад “Бумбардай” цуврал номыг бэлэглэлээ. 

Төрийн болон хувийн хэвшлийн нийт 42 цэцэрлэгт 5000 орчим буддаг ном, комик цувралыг хүлээлгэн өгөх юм. Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох, цэцэрлэгийн 272 бүлэг байдаг бөгөөд бүлэг тус бүр 1 сая төгрөгийн ном, тоглоомыг уурхайчид бэлэглэж байна. Мөн төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн олгохоор болжээ.

 Хүүхдийн сурч хөгжих,эрүүл аюулгүй таатай орчин нөхцөлийг  бүрдүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүний тоог нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор цэцэрлэгүүд үр дүнтэй аргуудыг өөрсөд дээрээ хэрэглэж, санаачлан ажиллаж байна. Улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэгийн хувьд үндэсний өв уламжлалыг сургалтын үйл ажиллагаандаа түлхүү тусгасан байна. Тухайлбал, шагайн наадгайгаар хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх зэрэг ардын өв уламжлалын үр хойчдоо өдлүүлж үлдээх зорилгоор олон сургалтыг зохион байгуулдаг аж.

Р.Ханд

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card