Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Зорилтот бүлгийн 10 ээжид өргөө цагаан гэр өгөв

Зорилтот бүлгийн 10 ээжид өргөө цагаан гэр өгөв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Жил бүрийн тавдугаар сарын 15-нд “Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиодог. Энэ өдрийг Манай улс 14 дэх жилдээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүүхэд гэр бүл нийгэмд чиглэсэн олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгууллаа. Үүний нэг нь болох тус Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан өрх гэр толгойлсон, амьдралын хүнд ачааг нуруун дээрээ үүрч яваа олон хүүхэдтэй, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, орон гэргүй зорилтот бүлгийн 10 ээжид өргөө цагаан гэр өглөө.

Гэр өгөх ёслолд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа, аймгийн Засаг дарга Д.Батлут, МАН-ын нарийн бичгийн дарга, “Энх-Эрдэнэтийн хөгжил”  ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр нэгэн баярлууштай үйл явдал тохиолоо. Тодруулбал, сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригийг “Гэр бүлийн өдөр” болгохоор аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Өөрөөр хэлбэл, Орхон аймаг энэ өдрөөс эхлэн гэр бүлийн өдөртэй боллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card