Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Тэргүүлэгчид хуралдлаа

Тэргүүлэгчид хуралдлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

ИТХ-ын Тэргүүлэгчдийн VI хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, Нэршил өөрчлөх тухай, Аймгийн 2019-2020 оны хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөр батлах тухай, Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай, Шагналд тодорхойлох тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 

Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр болж хугацааг хойшлууллаа. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан Нэршил өөрчлөх тухай, Аймгийн 2019-2020 оны хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card