Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
2019 оны 03 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Гуравдугаар сарын 22, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Эх сурвалж: ЦУОШГ[sgmb id="1"][sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card