БЯМБА
2025.04.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ЗДТГ-ын дарга автомашин унах эрхгүй, дуудлагын машин л хэрэглэнэ
Аймгийн ЗДТГ-ын дарга автомашин унах эрхгүй, дуудлагын машин л хэрэглэнэ
Монголын улсын Засгийн газраас 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 184 тоот тогтоолыг гаргасан байдаг. Энэ тогтоолоор ямар дарга ямар машин унахыг журамлажээ.  “Суудлын автомашины ашиглалтын талаар” журамласан тогтоолд зааснаар Төрийн байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь *** албан тушаалын ***  албан ажлын *** дуудлагын ***  хөдөө ажлын гэж ангилан тогтоож “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг хавсралтаар баталсан байх юм. Энэхүү 184 дүгээр тогтоолын хавсралтын 1-д “Албан тушаалын  суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан”-ы жагсаалтыг баталсан байна. Энэ жагсаалтад  аймгийн Засаг дарга л багтсан. Харин “Албан ажлын суудлын   автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан”-ы жагсаалтад аймгийн Засаг даргын орлогч албан ажлын хэрэгцээнд суудлын автомашин унах эрхтэй гээд заачихаж. Өөрөөр хэлбэл, аймгийн ЗДТГ буюу гүйцэтгэх засаглал дотор аймгийн Засаг дарга албан тушаалын автомашин унана, аймгийн Засаг даргын орлогч албан ажлын хэрэгцээнд машин унах эрхтэй гээд 184 дзгээр тогтоолоор нэгбүрчлэн зааж баталжээ. Бүр цаашилбал уг тогтоолд хэн ямар машин унахыг ч тогтоосон байна. Тухайлбал,  Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоног (баярын болон долоо хоногийн амралтын өдрийг оролцуулан)-т дунджаар 70 км зам туулна гээд тогтоосон байна. Мөн   албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан  тушаалтан  болох аймгийн Засаг даргын орлогч суудлын автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50 км-ээс хэтрүүлэхгүй унахаар хэмжээ хязгаарыг тогтоосон байна. Нэг үгээр хэлбэл, аймгийн Засаг дарга хоногт 70 км, түүний орлогч 50 км зам туулах л эрхтэй гэсэн үг. Аймгийн ЗДТГ-т  байгаа бусад албан тушаалтан тэгвэл машин унах эрхтэй юү гэдэг асуулт гарч байна. Засгийн газрын 184 дүгээр тогтоолд зааснаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон бусад албан тушаалтнууд дуудлагын автомашин унах гэнэ. Тэд аймгийн төвөөс Жаргалант сум орох тохиолдол бүрт Хөдөө ажлын автомашин унах ёстой ажээ. Засгийн газрын тогтоолоос харвал 1-д манай аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү албан тушаалын болон албан ажлын хэрэгцээнд “Прадо 150” тусгай машин унах эрхгүй болж байна. Харин дуудлагын машин унаж болох аж. Тэрхүү  дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэж байхыг Засгийн газрын тогтоолоор журамласан байх юм. Бүр “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод албан хэрэгцээнд хэрэглэх дуудлагын автомашины тоо, төрлийг шинэчлэн тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай” хэмээн нарийвчлан заасан байна. Эндээс харвал дарга нэртэй бүхэн машин унаж ажил, гэр хоёрынхоо дунд ямбалах эрх хэм хэмжээг ийнхүү Засгийн газраас нарийвчлан тогтоосон атал манай аймгийн хувьд Засгийн газрын 184 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй, хэрэгсэхгүй үл тоож “Прадо 150” мэтийн А-95 автобензин хэрэглэдэг, 100 км-т 22-24 литр шатахуун зарцуулдаг машин унаж байгаа дарга нарт Засгийн газрын 184 дүгээр тогтоолыг сануулах гэсэн юм.  
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил