Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ

Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орон нутгийн засаг захиргаа “Евро Эко Төгөл” хороолол төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ шинэчиллээ. 2012 онд эхэлсэн төслийн хүрээнд  нийтдээ 3474 айлын орон сууц 280 хүүхдийн хоёр цэцэрлэг, 1100 хүүхдийн сургууль, худалдаа, үйлчилгээний төв ашиглалтад орох ёстой. Төслийн гэрээ урьд нь хоёр удаа шинэчлэгдсэн. Шинэчлэл орох болгондоо орон нутгийн иргэдэд ашиггүй заалтууд нэмэгдсэн юм. Энэ талаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг хэлэхдээ “Хороолол төлөвлөгдсөн газарт буюу Цагаанчулуут багийн 49-52 гудамжинд оршин сууж буй айлуудыг дахин төлөвлөлтөнд хамруулах хугацаа хойшилсоор ирсэн. Мөн нийгмийн дэд бүтцийн ажлуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Их хаадын цуваа” компани гүйцэтгэдэг байсан. Эдгээр асуудлуудыг гэрээг шинэчлэн байгуулснаар иргэд, орон нутагт ашигтай байдлаар шийдэж чадлаа” гэсэн юм.  [sgmb id="1"]Түүнээс гадна тус төслийг хэрэгжүүлэгч талаас орон нутгийн төсөвт төвлөрүүлэх газрын төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн байна. Шинэчилсэн гэрээг 15 жилийн хугацаатай байгууллаа. Дашрамд дурдахад, Чех Улсын “FINE EP” компани хөрөнгө оруулж “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэж буй “Евро Эко Төгөл” хороолол төслийг хэрэгжүүлэхийн тулд Орон нутаг газрыг үнэ төлбөргүй олгож, инженерийн шугам сүлжээний зардалд улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулсан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card