Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 107 жилийн ой, Шинэ жилийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа тус компанийн “Оюу” танхимд боллоо.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нар оролцож нэр бүхий хүмүүст төрийн одон медаль гардуулан өглөө.