Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Цагаан тоосыг дарах үйлдвэрлэлийн туршилт эхлүүллээ

Цагаан тоосыг дарах үйлдвэрлэлийн туршилт эхлүүллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт” үйлдвэрийн технологийн хаягдал болох цагаан тоосыг нийлэг бодисоор барьцалдуулж уусгах туршилтыг Хаягдлын аж ахуйд эхлүүллээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 10 хоногийн хугацаанд явуулж, үр дүнг тооцох юм. Цагаан тоосны нарийн ширхэглэлийг барьцалдуулан дэгдэлтийг багасгах энэхүү аргыг лабораторид туршихад үр дүн 100 хувь гарчээ. Хэрвээ энэхүү арга үйлдвэрлэлд үр дүнгээ өгвөл цагаас тоосны дэгдэлт эрс багасах болно гэж мэргэжлийнхэн дүгнэж байна.      Хавар, намрын улиралд салхины хурд 5 м/сек-ээс их үед, цагаан тоос дэгддэг. [sgmb id="1"]Технологийн энэхүү хаягдлыг багасгах, бууруулах олон олон туршилт өмнөх жилүүдэд хийгдэж байсан ч үр дүн гараагүй. Энэ удаагийн туршилт амжилттай болвол эдийн засгийн зардал бага, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нийлэг буюу синтетик материалиар барьцалдуулах аргыг хаягдлын аж ахуйн нийт талбайд ашиглах юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card