Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга" уулзалт эхэллээ

“Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга" уулзалт эхэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хангарьд” паласт “1000 ахмадын чуулга" уулзалт эхэллээ. Үйлдвэрийн Ерөнхий захирлын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг тус уулзалтад “Эрдэнэт” үйлдвэрийн 2146 ахмадыг төлөөлөн 1000 ахмад, тэдний дотор үйлдвэрийн анхдагч 442 хүн оролцож байна. Өнөөдрийн танхимд хамгийн өндөр настай нь 91 настай, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, Цогтын Балам гуай байлаа.      2015 онд зохион байгуулсан 1000 ахмадын чуулганы шийдвэрээр, Ерөнхий захирлын тушаал гарч Ахмадын нэгдсэн зөвлөл, “Уурхайчин” соёлын ордон, Спортын ордон, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ахмадууддаа үнэ төлбөргүй хамруулж байсан юм. Энэ удаагийн чуулганаар, ахмадуудын дунд урьдчилсан явуулсан санал асуулгын дүнг хэлэлцэнэ. Өнөөдрийн чуулганд Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал Зөвлөлийн 2016-2017 оны ажлын тайланг танилцуулж, үйлдвэрийн удирдлагууд ахмадуудын нийгмийн хамгааллын бодлого, цаашид авах арга хэмжээ, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, техникийн шинэчлэлийн талаар танилцуулах юм. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card