Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Эрдэнэт үйлдвэр” ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмж бэлэг барив

“Эрдэнэт үйлдвэр” ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмж бэлэг барив

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн,  Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн. Орхон аймгийн Ахмадын ордонтой болох саналыг анхдагчдаас гаргаж, энэ талаар судалж, дэмжихээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “1000 ахмадын чуулга” уулзалтыг хаасан удирдлагын үг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд ахмад буурлуудаа хүндэтгэн баярлууллаа. Компаниас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад улсаас олгодог тэтгэврээс гадна сар бүр тэтгэврийн нэмэгдэл мөнгө олгодог. Үүнийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол 50 хувиар, түүнээс хойш бол 20 хувиар нэмэгдүүлэх болсноо үйлдвэрийн удирдлага дуулгалаа. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолборт ахмадуудад зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, тусгайлсан ахмадын их эмчийг томилохоор болсон юм.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card