Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Уурхайчин бүрийн  “энгэрт”Д.Сүхбаатарын одон гялалзаж эхэллээ

Уурхайчин бүрийн “энгэрт”Д.Сүхбаатарын одон гялалзаж эхэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг төрийн дээд шагнал  Д.Сүхбаатарын одонгоор шагнасныг “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын нээлтийн ажиллагаан дээр гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол улсын бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил болон уул уурхайн боловсруулах салбарын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлж, шинэ чадамж гаргахад оруулсан Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ажилтан, албан хаагчид, уурхайчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Эрдэнэт үйлдвэрийг төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэсэн байна. Зарлигийг уншиж танилцуулсны дараа Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон бүхий Эрдэнэт үйлдвэрийн номин ногоон өнгийн тугийг тус үйлдвэрээс төрсөн Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн хүндэтгэлийн хойморт залж,  Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа жанжин Д.Сүхбаатарын одонг гүн хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонг ижилсүүлж, хос одонт үйлдвэр боллоо.[sgmb id="1"][sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card