Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ

Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
 “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар сургуульд 4.9 сая төгрөгийн өртөг бүхий биологийн кабинет нээлтээ хийлээ. Үүнд биологийн туршилтат хичээлд ашиглах 32 нэр төрлийн 160 гаруй  техник, хэрэглэгдэхүүн багтаж байна. Тус сургуулийн биологийн кабинет өмнө нь нэг микроскоп, ургамлын үзүүлэнгээс  өөр тоног төхөөрөмжгүй байжээ. Тэгвэл биологийн хичээлийн кабинет байгуулагдсанаар 120 гаруй туршилтат хичээлийн 80 гаруй хувийг хийх боломж бүрдэж байгаа талаар сургуулийн багш нар ярилаа. Учир нь “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон биологийн кабинет арван мянганы нарийвчлалтай электрон жин, хүний дотоод эрхтэн, 1200 дахин өсгөх чадвартай микроскоп зэрэг нэн шаардлагатай хэрэглэгдэхүүнтэй болсон юм.  “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд уралдаан зарласан. Эдгээрээс 5 төслийг шалгаруулж нийтдээ 24,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний нэг нь 7-р сургуулийн биологийн кабинет юм.  Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан “Багш” дэд хөтөлбөр нь  3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний жилд 125 сая төгрөг, хоёр дахь жилд 140 гаруй сая төгрөг, энэ жил 200 сая төгрөгийг зарцуулаад байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card