Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй

Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
[sgmb id="1"] Жолоочийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 13.1.2-т жолооч даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах үүрэгтэй гэж заасан. Гэвч  энэ сарын нээс 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд хөнгөн хэлбэрийн ослын үед тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй бол жолооч нар харилцан тохиролцож, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, даатгалын шуурхай албыг дуудаж үзлэг хийлгээд, даатгалын компаниас нөхөн төлбөрөө авах боломжийг бүрдүүллээ. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн 3.6-д зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “Г”-д заасан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөж болно гэж заасан. Иймд зам тээврийн хөнгөн хэлбэрийн ослын үед тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй бол жолооч нар харилцан тохиролцож, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, даатгалын шуурхай албыг дуудаж, даатгалын компаниас нөхөн төлбөрөө авах боломжтой гэсэн үг юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card