“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажуулжээ
[sgmb id="1"]
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчийн хурал болж, ТУЗ-ийн 11 гишүүнийг албан ёсоор батламжлан, өмнөх 9 гишүүнийг чөлөөлсөн байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт удирдан явуулжээ. Хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүнд нийт 11 хүний нэр дэвшүүлж,
1.“Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ
2.МАН-ын "Цэгцрэх Хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран
3.Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа
4.Цогийн Ганболд нарыг сонгон томилсон байна.
Өмнөх хувьцаа эзэмшигчдийн хурлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нарыг төр төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр сонгосон билээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ албан ёсоор бүрдэж байгаа юм.