Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал нар “Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг хуулийн хугацаанд буюу өнөөдөр ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвад өргөн  барилаа. Уг төслийг боловсруулахдаа аймгийн Засаг дарга Д.Батлутын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үндсэн 9 бүлгийн хүрээнд 240 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Энэ үеэр АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж дуусгах нийт хугацааны талаас илүү нь өнгөрөөд байна. Иймд хамгийн их даац өгч ажиллах жил бол 2019 он” хэмээн онцоллоо. Дашрамд дурдахад, Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө нь нийтдээ 9 бүлэг 116 зорилттойгоос 2018 онд 97 зорилт буюу 83,6 хувийг нь шууд хэрэгжүүлсэн юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card