НЯМ
2025.06.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
1072 хувьцаатай холбоотой зарим асуудал иргэдэд одоо ч эргэлзээтэй, асуулттай хэвээр байна. Тиймээс Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай уулзаж, тэрхүү ойлгомжгүй, тодорхой бус асуудлын талаар ярилцаж мэдээлэл авлаа. -1072 хувьцаанаасаа өмнө нь тодорхой тооны хувьцаагаа төрд зарсан цөөнгүй хүмүүс бий. Гэхдээ нийт 300 мянган төгрөг авах байсан зарим хүмүүс 200 мянган төгрөг л авсан байдаг. Тэдгээр хүмүүс одоо хувьцаагаа шалгахаар аваагүй 100 мянган төгрөгийн хувьцаа нь хасагдсан байна гэсэн гомдол цөөнгүй гарч байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьцааг нөхөж дансанд нь хийх үү, эсвэл 100 мянган төгрөгөө нөхөж авах уу. Энэ асуудалд ямар зохицуулалт хийх вэ? -Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаанаасаа “Сайн хувьцаа хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газарт худалдсан бол авсан мөнгөн дүнгээр л хувьцаанаас хасагдана. Өөрөөр хэлбэл иргэн та Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаатай үлдэнэ, 200284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаатай үлдэнэ, 100142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаатай үлдэнэ. Мөнгө дутуу орсон гэх, мөнгө аваагүй байхад хувьцаа хасагдсан гэх гомдол гаргаж байгаа иргэд эхний ээлжинд тухайн үед хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан банкнаасаа 2016 оны 6, 7, 8 дугаар сарын дансны хуулгыг авч харах хэрэгтэй. Хэрвээ тухайн үеийн банк, дансаа мэдэхгүй байвал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд очин мэдээлэл авах шаардлагатай. Тус байгууллагаас танд хэдэн сарын хэдэнд, хэдэн төгрөг, ямар дансаар авсан талаар мэдээллийг өгнө. -Үүнтэй холбоотой бас нэг сонин тохиолдол гарсан байдаг. Тухайлбал, данс огт нээлгээгүй хүний өөрийн ашигладаг дансанд 200 мянган төгрөг орсон бөгөөд одоо энэ хүнд 750 хувьцаа үлдсэн гэж байна. Яагаад данс нээлгээгүй байхад мөнгө орж ирэв? -Тухайн үед буюу 2016 онд “Сайн хувьцаа хөтөлбөр”-ийн хүрээнд  иргэдээс хувьцааг нь худалдан авахдаа арилжааны банктай хамтран гүйлгээг хийсэн байдаг. Ингэснээр иргэд хувьцааны дансгүй байсан ч арилжааны банкинд хүсэлт гаргаснаар хувьцаагаа худалдаж мөнгө авсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн үед Засгийн газрын шийдвэрийг иргэд сайн ойлголгүйгээр, хувьцаагаа зарж буйгаа ч мэдэлгүй банкинд хүсэлт гарган мөнгө авсан юм. -Гэтэл бас огт данс нээлгээгүй, хувьцаа зараагүй, мөнгө ч орж ирээгүй байтал 108 ширхэг хувьцаа нь хасагдсан гэнэ. Хувьцааны эрхээ шалгахаар данс нээлгэсэн гэж гарч иржээ. Харин тухайн иргэн өөрөө хэлэхдээ огт данс нээлгээгүй гэж байгаа юм. Энэ талаар тайлбарлаж өгөөч? -Тухайн иргэн арилжааны банкинд хүсэлт гаргасан учраас 100142 төгрөг дансанд нь орсон тиймээс 108 ширхэг хувьцаа нь хасагдаж 964 ширхэг хувьцаатай үлдсэн. Тэгэхээр ийм асуудалтай иргэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандах хэрэгтэй, дансаа шалгуулах хэрэгтэй. -5000 төгрөгөөр данс нээлгэж байгааг хүмүүс мэднэ. Гэхдээ энэ 5000 төгрөгийг ямар зориулалтаар авдаг, энэ мөнгө хаашаа ордог вэ гэдгийг хүмүүс их сонирхдог юм билээ?  -Энэхүү мөнгөн хураамж нь манай компанид хамааралгүй бөгөөд брокерийн компани, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагуудын үйлчилгээний хураамж юм. Тус мөнгөний задаргаа, зарлагын талаар дээрх 2 байгууллагуудаас лавласан нь дээр болов уу. -1072 хувьцаа амилах цаг ойртлоо гэх тусам магадгүй хувьцааны данс нээнэ гэсэн залилан мэхлэгчдийн үйлдэл эрчимжиж мэдэх юм. Тэгэхээр иргэд үүнээс яаж сэрэмжлэх боломжтой вэ? -Хувьцааны данс нээх эрхтэй брокерийн компаниудын жагсаалтыг http://mse.mn/mn/brokers/78 хаягаар үзэж болно. Эндээс брокерын компаниудын талаар мэдээлэл авч, өөрийн сонирхсон компаниа судлаж, сонгон үйлчлүүлж болно. -Цахим орчинд 1072 хувьцаа авна, зарна гэсэн группүүд ажиллаж байна. Түүнд хандаж хувьцаагаа заръя гэсэн иргэд ч олон байх юм. Иргэд хоорондоо өгөлцөж, авалцаж болохгүй биз дээ? -1072 хувьцааг арилжих боломжгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Магадгүй эдгээр групүүд цахим орчинд хандалтаа нэмэх зорилгоор ийм аргыг хэрэглэж байж болох юм. -Нэг зүйлийг сонирхож асууя. 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн бүх хүмүүс азтайд тооцогдож байгаа. Тэгвэл заасан хугацаанаас хойш төрсөн хүүхдүүд ойрын хугацаанд азтануудын эгнээнд орох боломж байгаа болов уу? -Энэ бол бидний шийдэх асуудал биш, Засгийн газрын хэмжээнд яригдаж, шийдвэрлэх асуудал учраас хэлж мэдэхгүй юм. -Мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа. 
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил