Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ

Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Эрдэнэт хотын гэр хорооллынхон энэ зун хашааныхаа хогтой хамт, эвгүй үнэр танар дунд зуслаа. Зарим нэг иргэн аргаа барахдаа хашааныхаа хогийг шуудайлж байгаад шөнийн цагаар хотын байрнуудын хогон дээр хаяж өмхий үнэрнээсээ салсан тухай ч дуулдана. Гэр хорооллын иргэд хогон дундаа, хогтойгоо хамт зусахад хамгийн буруутай этгээд нь шатахууны үнийн нэмэгдэл гэнэ. Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр өнгөрөгч даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр гэр хорооллын айл өрхийн хог ачилтын талаар мэдээлэл хийхдээ “ Гэр хорооллын хог ачилт нэг сар зогссон. Бензиний үнэ 400 төгрөгөөр нэмэгдсэн учраас гэр хорооллын айл өрхийн хог ачихад хүндрэл үүссэн. Дээр нь зуны улиралд жолооч нар амарсан учраас хог ачаагүй. Пүрэв гарагаас эхлэн Их залуу, Яргуйт, Рашаант багаас хог ачилт эхэлнэ. Дуудлагаар хог ачих үйлчилгээ сайн явж байгаа. Нийт долоон баг портер машинтай иргэнтэй дуудлагын хог ачилтын гэрээ хийсэн. Цагаанчулуут, Эрдэнэ багийн дуудлагын хог ачилт их сайн байгаа” гэсэн юм. [sgmb id="1"] Ямар ч байсан албаны хүний ярианаас харвал гэр хорооллын айл өрхүүд өнөөдрөөс эхлэн хогноосоо салах нь. Гэр хорооллынхон сар бүр тогны мөнгөн дээрээ хогны мөнгө тушаадаг ч жилдээ хэдхэн удаа л хогоо ачуулдаг. Ямар ч байсан Хот тохижуулахын жолооч нар ажилдаа орж, энэ байгууллага бензины мөнгөтэй болсон учраас гэр хорооллын хог ачилт эхэлж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card