ПҮРЭВ
2025.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
          Манай аймагт яг ийм явдал болж байна. Тэр дундаа аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр шүү. “Их хаадын цуваа” компанийн замын ажил гэж эрдэнэтчүүдийг залхаасан, шороо тоосонд даруулсан, үер усанд автуулсан, удтал дуншсан бүтээн байгуулалт нэг жил үргэлжилж байгаа. Өнгөрсөн жилийн өдийд зам хааж шороо босгож эхэлсэн замын ажил өнөө хэр дуусаагүй “Евро эко төгөл” хорооллынхон гоё, сайхан байшинд орсон биш гэртээ орох гэж үүгээр түүгээр дамжин, энхэл донхол дундуур түүртэн явсаар арай гэж оронгийн бараа харна. Өдий болтол ашиглалтад орж чадахгүй байгаа замын шалтгаан нь тун энгийн, ердөө л байгалийн бэрхшээл ажээ. Тэр дундаа бороо ус элбэг байсан энэ жил зам тавихад үнэхээр хүндрэл үүсгэсэн гэдгийг албаны хүн хэлж байна. Энэ сарын 14-н гэхэд хүлээлгэн өгөх замын гэрээт ажлын явцын талаар шуурхайг удирдсан орлогч дарга А.Түвшинжаргал энэ ажилд хяналт тавьж байгаа Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас тодруулга хүссэн юм.  Тус газрын мэргэжилтэн “Бид хяналт тавьж байгаа. Борооны улмаас ажлыг нь түр зогсоосон. Сая асфальтаа авах гэтэл Өлзийхутагийн нарангийн үйлдвэрт гэмтэл гарсан. Хэд хоног гэмтлээ засаад асфальтаа гаргах гэтэл Өлзийхутагийн нарангийн асфальтны үйлдвэрийг ажиллуулдаг хоёр хятадын виз нь дуусаад түүнийгээ сунгуулах гээд буцсан учир ажил нь зогсчихоод байгаа. Нэг их удахгүй асфальт дэвсэх ажил эхэлнэ” гэлээ. Энэ үеэр сумын Засаг дарга С.Ганцогт “Мэргэжилтэн та ажлаа мэддэг юм уу. Юу гээд худлаа, сонин юм яриад байгаа юм бэ. Хагас сайны  шөнийн 01.00 цагт Их хаадын цуваагийнхан Өлзийхутагийн нарангаас асфальтаа авсан. Өчигдөр /бүтэн сайнд/ ч асфальтаа авч байсан. Би дэргэд нь байсан юм шүү. Битгий худлаа тайлбар хий л дээ. Их хаадын цуваа компанийн замын ажлаас болоод манай иргэд, тэр дундаа Цагаанчулуут багийн зам дагуух иргэд маш их гомдол гаргадаг. Замын хажуугийн айлууд трасст ороод хашаагаа татсан. Гудамж руу орох зам, суваг шуудууг нь олигтойхон хийгээгүйгээс болоод иргэд бухимдаж байгаа. Танайхан хяналт тавьж чадаж байгаа юм уу” хэмээн бухимдав. Аргаа барсан шуурхайн удирдагч “Танай дарга хаачсан юм бэ” хэмээн мэргэжилтнээс тодруултал “Хотод томилолттой яваа” гэж хариулсан боловч хариулт нь бас л байгаа оносонгүй. А.Түвшинжаргал “Надаар томилолтон дээр гарын үсэг зуруулаагүй. Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны ажил нэг иймэрхүү л явна. Танай хяналтын инженерүүд юу хийж байгаа юм бэ. Дөрөвдүгээр сургуулийн спорт заалны шалны засвар гээд нойтон банз хөрөөдөөд сууж байна. Ингэж болох юм уу. 15 дугаар сургуульд засвар хийсэн компанийн гүйцэтгэсэн ажил нь гурван жил ч болоогүй байхад асуудал үүсгээд эхэлсэн. Засвар хийсэн байгууллага гурван жилийн доторх эвдрэл, гэмлийг хариуцах ёстой. Үүн дээр хяналт тавьсан юм алга. Арай хэтэрч байгаа юм биш үү” хэмээн үглэснээр асуудал хэсэгтээ л намжих нь тэр. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдалай Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны даргаар ажилладаг. Аймгийн хэмжээнд төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад эндхийн хяналтын инженерүүд хяналт тавьдаг нэртэй ч бодит байдал дээр ам ажлын хол зөрүү  байна. Байгууллагын дарга болох Б.Мөнхдалай өнөөдөртөө Орхон аймгийн удирдаж байгаа Засаг даргын орлогчоос томилолт авах нь бүү хэл албан ажлаар хот явлаа ч гэж дуулгалгүй явжээ. Үлдсэн ажилтнууд нь Өлзийхутагийн нарангийн асфальтны үйлдвэрийн хоёр хужаагийн виз нь дууссан гэдгээс өөр мэдээлэлгүй сууж байгаа зэргээс харвал “Хонх нь дуугархлаар дамаг нь таг, хоюулаа дуугарахлаар лам нь таг” гэдгийг л харуулж байна.[sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА