Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо

Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
21 дүгээр зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт ирэх Баасан гарагт тохиох гэж байна. Энэ удаа манай дэлхийн дагуул 100 гаруй минутын хугацаанд зэсэн улаан өнгөтэй болж хувирах юм. Сар хиртэлт хамгийн сайн харагдах бүс нутаг нь Ойрх Дорнод, өмнөд ба дорнод Африк, Энэтхэг, баруун болон зүүн өмнөд Ази байх бол бөмбөрцгийн баруун хагасынханд харагдахгүй гэнэ. Энэтхэгийн далайгаас энэ үзэгдэл бүтнээрээ харагдах юм. Хиртэлт ажиглагдах хугацаа нь нийтдээ 6 цаг 13 минут бол сар бүхэлдээ дэлхийн сүүдэрт халхлагдах хугацаа нь нэг цаг 42 минут орчим байх гэнэ. Монголчуудын хувьд энэ ховор үзэгдлийг Баасангаас Бямба гарагт шилжих шөнийн 03:30 цагаас 05:13 цагийн хооронд харах боломжтой. Энэ хугацаанд сар бүрэн хиртэх юм. Эх сурвалж: ikon.mn [sgmb id="1"][sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card