БЯМБА
2025.10.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
“Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
“Оюу толгой” ХХК анхны баяжмалаа экспортод гаргаж, монголын уул уурхайн салбарын түүхийн хуудсанд нэгэн шинэ, тод мөр эхлүүлсэний таван жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалт өрнүүлж, баялаг бүтээж, Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж буй “Оюу толгой” төслийн үе үеийн удирдагчид, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан тохиргоо хийж, үр бүтээлтэй ажиллуулж ирсэн өндөр мэдлэг, чадвартай, сэтгэл зүтгэлтэй инженер техникийн ажилтнууд нийт уурхайчид Та бүхэндээ дэлхийн зах зээлд эрдэнэс илгээсэн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэхэд ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК-ийн хамтын ажиллагаа нэн чухал. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн хамтын ажиллагааны стандартыг сайжруулах замаар Монгол улсын уул уурхайн салбарыг улам төгөлдөржүүлэхийн төлөө бид бодитой хамтран ажиллах учиртай. Тиймээс ч хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан тодорхой чиглэлд олон ажил зохион байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь үр дүнд хүрч байна. Санамж бичгийн хүрээнд манай хоёр компанийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэдлэг, туршлагаа хуваалцах уулзалт, хэлэлцүүлэг, ажиллагсадын ур чадварыг хөгжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалахад тулгарч буй асуудлуудыг мэргэшлийн өндөр түвшинд хэлэлцэж сайжруулах, шийдвэрлэх талаар зөвшилцөх зэргээр тэргүүн туршлагаа бусад аж ахуйн нэгж, байгууллагад харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж байгаад бид талархалтай байдаг. Манай хоёр компани олон мянган иргэнийг ажлын байраар хангахын зэрэгцээ Монголын уул уурхайн салбарт дэлхийн тэргүүлэх технологийг түүчээлж, компанийн соёлыг түгээн дэлгэрүүлж жишиг тогтоож буй нь нэгэн цагийн бахархал юм. Монгол улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа “Оюу толгой”-н ХХК-ийн баялаг бүтээгчдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе. Уурхайчдын яруу алдар бадартугай. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.БАДАМСҮРЭН[sgmb id="1"]  
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ