Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Уурхайчид “Эрдэнэ Мандал” овоогоо тахилаа

Уурхайчид “Эрдэнэ Мандал” овоогоо тахилаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
                Өглөөний тэнгэрт бүртийх ч үүлгүй, зуны нэгэн өдрийн ургах наран зүүнээс налайж Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэ Мандал” овоо тэргүүтэй эрдэнэсийн өлгий нутгийг гийгүүлж эхэлсэн зургаадугаар сарын 27-ны энэ сайхан нарлаг өдөр 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож байна. Түүхт 40 жилийн ойн баяр наадмын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн үе үеийн уурхайчдын нандин шүтээн болсон “Эрдэнэ Мандал” овоог тахих, тайх ёслол өглөөний 06.00 цагт эхэлсэн юм. Овооны тахилгад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд болон 49 хувийн төлөөлөл болох “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар, компанийн захирал П.Пүрэвтөвшин нар болон үе үеийн уурхайчид, эрдэнэтчүүд өргөнөөр оролцлоо. “Эрдэнэ Мандал” овоог тус үйлдвэрийн ойн баярын үеэр өргөн дэлгэр тахихын зэрэгцээ жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд уурхайчид овоондоо гарч жилийнхээ хийморь лундааг даатган идээ будааныхаа дээжийг өргөн мөргөдөг. Овоо тахилгын үеэр хурдан удмын морийг сэтэрлэж, үе үеийн уурхайчдын хөлс хүч, сэтгэл шингэсэн, өглөө бүр цайныхаа дээжийг өргөн дээдэлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдын үйл хэрэг чиг шулуун, шударга байхыг билэгдэн нум сум тавих ёслол үйлддэг. Ийнхүү түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид “Эрдэнэ Мандал” овоогоо тахилаа. “Эрдэнэ Мандал” овоог тэртээ 1700 гаад оны үеэс нутгийн иргэд жил бүр тахиж сүслэн дээдэлж ирсэн буян хишгийн тахилгатай овоо юм. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card