Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Баян-Өндөр суманд Малчин байгуулах асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар дэмжиж нэгдсэн хуралдаанд оролцуулахаар болсон. Тэргүүлэгчдийн хуралдаанд И.Баасанжав цөөнх болж Малчин баг байгуулахын эсрэг гар өргөсөн. Бид энэ удаад цөөнхийн байр суурийг хүргэхийн тулд Тэргүүлэгч И.Баасанжавын байр суурийг хүргэж байна. И.Баасанжав “Орхон аймгийн иргэдийн хувьд хот болох асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт орж хот болвол Малчин баг яах вэ. Иймээс миний хувьд Малчин баг байгуулах цаг нь болоогүй гэж үзэж байна. Малчин баг байгуулснаар хүндрэл үүснэ. Мал бүхий 334 өрхийн эхнэр, нөхрүүд цаасан дээр салж сарних дээрээ тулна. Үүний цаана хүүхдийн эрх ч н[sgmb id="1"]оцтой зөрчигдөх тийм хэмжээнд хүрнэ. Та бүхэн хүний хөгжлөө эн тэргүүнд тавьдаг юм бол иргэдийнхээ асуудалд илүү анхаарах хэрэгтэй. Баян-Өндөр сумын малчдад маш их дарамт ирдэг. Бугат, Орхон сумын Засаг дарга нь ирж мал бүхий иргэдийг нутгаасаас хөөж туудаг. Төрийн үйлчилгээг хүргэх гэхээсээ илүүтэй дараа, дарамт болдог. Эхнэр нь Баян-Өндөр сумын Малчин багийн иргэн. Нөхөр нь Булган аймгийн Орхон сумын нутагт малаа дагаад амьдардаг. Малын гоц халдварт шүлхий зэрэг өвчин гарвал бүр ч хэцүү, хүнд байдалд ордог. Иймээс Малчин баг байгуулах асуудлыг хойшлуулах саналтай байна. Харин мал бүхий иргэдийг нутагшуулах Малчны хороо байгуулах гэдэг чинь зөв. Дээр нь газар нутгийн хил хязгаарыг тогтоох, малчдын өвөлжөө, хаваржааны асуудлыг ч бодолцох хэрэгтэй” гэсэн юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card